МОНГОЛ УЛСАД ДОХ-ЫН ХАЛДВАР АВСАН 267 ХҮН БАЙНА

2018-11-30 Мэдээ мэдээлэл

Дэлхий дахинд 37.9сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байна.Үүний 34.5 сая (28.8-40.2) насанд хүрэгчид, 2.1 сая (1.7-2.6) <15 насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд жил бүр 1.8 сая хүн (1.6-2.1) шинээр ХДХВ-ийн халдвар авч байна. ДОХ-ын улмаас нас барсан хүний тоо 1.1 сая хүн байна гэсэн мэдээлэл байна.НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрөөс 2020 он хүртэл 90:90:90 хөтөлбөр буюу ХДХВ, ДОХ-той хүмүүсийн 90%-ийг илрүүлж, илрүүлсэн хүмүүсийн 90%-ийг РВЭЭ-нд хамруулж, эмчилгээнд хамруулсан хүмүүсийн 90%-ийнх нь вирүсийн ачааллыг бууруулах зорилт дэвшүүлсэн. Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг “Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Know your status”буюу “Яг одоо шинжилгээнд..” гэсэн уриан дор тэмдэглэнөнгөрүүлж байна. Энэ талаар өнөөдөр ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ, ХӨСҮТ хамтран хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд ДЭМБ-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгчСергей Диордица, НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны НЭМГ-ыг ахлах мэргэжилтэн Ц.Хандармаа нар оролцлоо.

Монгол улсын эрүүл мэндийн үзүүлэлтээр 2018 оны 11 сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын нийт 267 тохиолдол, нас баралтын 42 тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 61%-ийг 25-39 насны иргэд эзэлж байгаа бөгөөд99% нь бэлгийн замаар дамжсан байна. БЗДХ-тай хүмүүсийн хавьтагчийн 3 хүн тутмын 1-ийг илрүүлж, оношилгоо, эмчилгээнд хамруулж байна. Нийт бүртгэгдсэн БЗДХ-ын 59.7% нь гэр бүлтэй, 32% нь ажилгүй, 50.4%нь 20-29 насны хүн ам байна.
2018 онд хийсэн ХДХВ-ийн халдварын тархалтын тооцооллоор.
2018онд 653хүн ХДХВ-ийн халдвартай байх боломжтой ба үүний 34.4 хувийг илрүүлээд байна.
Иймд Та халдвар авсан эсэхээ мэдэхийн тулд ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээг 21 аймаг 9 дүүргийн БЗДХ-ын кабенэтэд үнэ төлбөргүй өгч, эмчлүүлж зөвөлгөө мэдээлэл авах бүрэн боломжтой.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.