Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймгийн ихэнх, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн зарим сум цас ихээр тогтсон байна. Харин Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр ахиу буюу 18 см орчим цастай байгаа. Харин арванхоёрдугаар сар гарснаар цасны хэмжээ нэмэгдэх төлөвтэй байна. Мөн цас их орох газарт нэлээд хүйтэн байна. Эдгээр аймагт өвөлжилтийн эрсдэл их гэсэн үг аж. Тэр дундаа Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймагт өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна.
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас өвөлжилтийн эрсдэлийн ерөнхий байдлын мэдээг нэгтгэн гаргажээ. Энэхүү мэдээ нь бэлчээрийн даац, намрын хур тунадасны хэмжээ, өнгөрсөн зуны байдал, цас хаагуур орох, нягт ямар байгаа зэрэг олон талын судалгаанд үндэслэгдэн гардаг байна. Эрсдэлийн ерөнхий байдлын мэдээгээр одоогийн байдлаар нутгийн 20 орчим хувьд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа аж.
Энэ сарын 20-ны байдлаар нутгийн 40 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсон. Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймгийн ихэнх, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн зарим сум цас ихээр тогтсон байна. Харин Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр ахиу буюу 18 см орчим цастай байгаа. Харин арванхоёрдугаар сар гарснаар цасны хэмжээ нэмэгдэх төлөвтэй байна. Мөн цас их орох газарт нэлээд хүйтэн байна. Эдгээр аймагт өвөлжилтийн эрсдэл их гэсэн үг аж. Тэр дундаа Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймагт өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна.
Их хүйтрэх, цас их орох зэрэгт энэ эрсдэлийн зураг дахин шинэчлэгддэг байна. Цаг уур орчны шинжилгээний газар гурван жилийн өмнөөс эрсдэлийн зураг хийж эхэлжээ. Энэ тооцооллоор, 2015 онд эрсдэлийн хэмжээ энэ оны мөн үеийнхээс харьцангуй их байсан бөгөөд аравдугаар сарын сүүлээр нутгийн хойд хэсгээр их хэмжээний цас орсон байна. Мөн 2016 онд зуншлага сайн байсан ч арваннэгдүгээр сард цас их орсны улмаас эрсдэл өндөртэй байсан. Харин 2017 онд зуншлага муу байсантай холбоотойгоор эрсдэл өндөр гарч байжээ.
Эндээс дүгнэхэд энэ жил сүүлийн гурван жилтэй харьцуулахад өвөлжилтийн эрсдэл харьцангуй бага байх боловч ингэлээ гээд тайвширч болохгүйг сануулж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30428
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.