Уг нь тэртээ 10 хэдэн жилийн өмнө МАН, АН-ын лидерүүд танай нам, манай нам гэж “алалцдаг” байлаа. Харин одоо Монголын улс төрд МАН, АН гэсэн хоёр нам байхаа больж. Бүр түүх болоод үлдчихэж.
Тэгэх нь ээ сүүлийн үед энэ хоёр намын дунд шинэ түүх ч гэхүү гутамшигт ч гэх үү үйл явдал өрнөж байна. Ингэхдээ том эрх ашгийн төлөө нэгдсэн хоёр намын удирдлагууд бие биенийхээ “хөнжилд” орж хэвтэх болов. Хамгийн харамсалтай нь тэдний хөнжилдөө ярьсан яриа “Маргааш нь Төрийн ордон, Сүхбаатарын талбай”-д тавилттай жүжиг болон өрнөж байх жишээтэй. Үүнийг МАН, АН-ыг гишүүд бүгд дургүйцэж бухимдаж байна. Арга ч үгүй биз. Намынхаа даргын балгаар 100 жилийн түүхээ бүтээж буй МАН дээрх үйл явдлаас жинхэн уналтад орж, олон мянган гишүүн дэмжигч нь бухимдаж байгаа юм.
Учир гэвэл МАН, АН-ынхан арай ч өнөөдрийнх шиг, бүр ухвал “Женко” болон “Топор” хоёр шиг тосоо гартал тэврэлдэж, хөлсөө гартал юу яадаггүй л байсан юм л даа, урд өмнө нь. Ядаж л улс орны, цаашлаад намын эрх ашигт нийцэхгүй бол улаан нүүр рүү нь харж байгаад “чадахгүй ээ” гээд хэлчихдэг байсан юм. Тэгвэл “Женко”, “Топор” хоёрын хоршсон улстөр нэг намыг самрах цаашаа улсаа самрах хэмжээнд хүрлээ. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд маань гудамжинд гарч тэмцэнэ, ард түмнийгээ уриалан дуудна гэж байх жишээтэй. Ингэхдээ УИХ-ын чуулганы индэр дээрээс Ерөнхий сайдын хувиар хэлж байх жишээтэй. Уг нь мань эрхэм 100 жилийн түүхтэй улс төрийн том намын лидер иймхэн асуудал яриад суувал нэгдүгээрт, өөрийгөө, хоёрдугаарт улсаа муухай харагдуулна гэдгээ ухаарч ойлгодог юм болов уу. Үнэндээ түүний гаргасан үйлдлээс ТОПОР гэдэг хүн ийм асуудал ухаарах сөхөөгүй явдаг гэдэг нь харагдаж байгаа юм.
Нөгөө талаар энэ бүх зүйлээс урган гарах хор уршиг нь мань эрхэмд хамаагүй ч байж болох. Эсвэл тэрбээр “энхрий хайрт” намаа худалдаад эхнэрээ дагуулаад Австрали руу арилаад өгөх үү?
Юутай ч одоо нэг зүйл л тодорхой болж байна. Энэ нь Монголдоо төдийгүй Зүүн Азидаа анхны нам гэж тодордог МАН Д.Сүхбаатарын үед үүсгэн байгуулагдаж, У.Хүрэлсүхийн үед мөхөх жамтай байж… Нэгэн цагт МАН-ын “улаан хамгаалагч” явсан У.Хүрэлсүхийг өнөөдөр МАН-ын “улаан урвагч” болчих юм гэж хэн санах билээ, түүнийг МАН-ын дарга болгож байх даа… Төрийн тэргүүнтэй нийлж төр улсаа, төрөлх намаа самарна гэж хэн бодох билээ, түүнийг Ерөнхий сайд болгож байх даа…
Цагийн цагт засаг төрийг хагаралдуулж, үеийн үед МАН-ыг ялагдуулж явсан түүх хэнд наалдах вэ, У.Хүрэлсүхэд наалдана. Өнөөдрийн МАН доторхи улстөрийн жүжгийг хөндлөнгөөс үзэж, ажиж суугаа МАН-ын жирийн гишүүд “Н.Энхбаярыг байхад арай ч ийм байгаагүй дээ”, “Н.Энхбаяр шиг лидер илт үгүйлэгдэж байна” гэж хоорондоо жиг жуг хийх нь том намын жижиг лидерийг үнэлсэн бодит үнэлгээ. Бүхэл бүтэн 98 жилийн түүхтэй, УИХ-даа 64 суудалтай, том намын жижигхэн дарга маань “булчинтай” Ерөнхийлөгчийн бяцхан халаасанд багтчих юм гэж хэн мэдлээ, буруу хойшоо… Эрх ашгийн эрэмбэ дараа гэж байдаг бол мөр зэрэгцэн тэмцэж явсан журмын нөхдөө “ноход” болгож, төрийн сайдаа гөлөг болтол нь туг тахихгүй л дээ, Ерөнхий сайд аа… Намаа самарч, найзуудаа худалдаж дууссан бол одоо тахимаа өг, МАН-ын дарга аа… Нэг байсан намыг хоёр хувааж ялагдуулсан, одоо хоёр хуваасан намаа 20 болгон хувааж ялагдуулах уу? Эцэст нь, Монголд нэг л нам бий… Тэр нь “ЖЕНКОДСОН ТОПОР”… Уг намын уриа нь “МАН-ЫГ СӨНӨӨЕ”!!!
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.