Ажилтнаа зодсон Г.Гантулгад холбогдох хэрэг Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шилжлээ

2018-11-14 Мэдээ, мэдээлэл

Зам, тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж буй Г.Гантулгад холбогдох хэрэг өчигдөр Сүхбаатар дүүргийн Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шилжжээ.

Тэрбээр яамныхаа Ачаа тээвэр хариуцсан мэргэжилтэн эмэгтэйг зодож, танхайрсан хэргээр шүүхэд дуудагдаад байгаа билээ. Г.Гантулга нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эгчийн хүүхэд аж.

Сүхбаатар дүүргийн Анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг Улсын яллагч Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн байна. Тус үндэслэлгүй гэсэн Улсын яллагчийн эсэргүүцлийг Давж заалдах шатны шүүх хүлээн авчээ.

Өөрөөр хэлбэл, энэ хэргийг нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүхээр шийдэх боломжтой гэж үзсэн бөгөөд Г.Гантулгад холбогдох хэрэг Сүхбаатар дүүргийн Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шилжлээ.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.