Болор-Эрдэнэ гэгч нь lexus Nymka, Erdene Bileg зэрэг facebook хаяг хуурамчаар нээн цагдаагийн алба хаагчийн албаны дүрэмт хувцастай гэрэл зургуудыг ашиглан “Жолооны эрх сэргээх, ангилал дарж өгнө” гэх зэргээр зар тавьж, чатаар болон утсаар харилцаж, өнгөрөгч оны тавдугаар сарын 1-нээс хойших байдлаар нийт 500 орчим иргэнээс 80.000.000 /наян сая/ орчим төгрөгийг залилан мэхэлж авсан болохыг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс илрүүлэн БЗД-ийн цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагааг хийж байна.
Тус этгээд нь 2018 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оргон зайлж 156 дугаартай захирамжаар эрэн сурвалжлагдаж, мөн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс бусдын эд хөрөнгө залилан мэхэлсэн хэргээр тус тус эрэн сурвалжлагдаж байжээ.
Иймд иргэд дээрх төрлийн хуурамч зар, мэдээнд хууртаж хохирохгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.