ХӨСҮТ-д улирлын томуугийн вакцин хийж байна

2018-10-30 Мэдээ мэдээлэл


ХӨСҮТ-ийн Амбулаторийн сайн дурын дархлаажуулалтын төвд улирлын томуугийн вакцин хийж эхэллээ.

Тус төвд БНСУ-д үйлдвэрлэсэн вакциныг ажлын өдрүүдэд 08.30-14.30 цаг хүртэл хийх юм. Зургаан сараас 3 хүртэлх насны хүүхдэд 0.25 мл хийх бөгөөд хийснээс хойш 1 сарын дараа дахин 0.25 мл хэмжээгээр тарина. Сүүлийнхийг үнэ төлбөргүй хийх юм байна. Улирлын томуугийн вакцин нь 15 мянган төгрөгийн үнэтэй аж.

Томуугийн вакцин хийлгэснээс 21 хоногийн дараа дархлаа тогтох бөгөөд бүтэн жилийн туршид ханиад, томуу хүрэхээс урьдчилан сэргийлдэг. Зургаан сартайгаас дээш насны бүх хүн томуугийн вакцин хийлгэх боломжтой. Мөн энэ вакциныг хувийн эмнэлгүүдэд ч хийж байгаа юм.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.