“Гоёо” компанид хүн нас баржээ

2018-10-15 Мэдээ, мэдээлэл


“Гоёо” компанийн барилгад засвар хийж байсан ажилчид хордож нас барсан байна. Тодруулбал, Өнгөрөгч баасан гаригт тус компанийн ээрмэлийн үйлдвэрт барилгын засварын ажил гүйцэтгэж “Мөнх харш” компанийн барилгачид хордож, нэг хүн нас баржээ. Барилгачидад толгой өвдөх, дотор муухайрах зэрэг хордлогын шинж тэмдэг илрсэн бөгөөд хоёр хүнийг хордлогын төвд хэвтүүлсэн байна. Урьдчилсан дүгнэлтээр завсарын ажилд ашигласан нүүрстөрөгчийн дутуу исэл болон шатахууны хавсарсан хороос хордсон байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.