80 гарсан буурайд тусламжийн гараа сунгаарай

2017-04-11 Мэдээ, мэдээлэл

Төв гандангийн ойролцоо нэгэн гудамжинд өдөр бүхэн  яг нэг газар суух эмээ. Харин би гандангийн энэ гудмаар өдөр бүхэн гэрийн зүг явдаг юм. Би энэ гудмаар явах болгондоо өнөөх л эмээтэй ёс юм шиг таарна. Намайг явах болгонд нөгөө эмээ яг л энэ газартаа сууж байдаг. Тэгээд би өнөөдөр нөгөө гудмаараа явлаа. Эмээ бас л нөгөө газраа сууж л байв. Харин миний халаасанд дөрвөн ширхэг барбарис гэх хатуу чихэр л байлаа. Эмээгийн хажуугаар урьдын адил өнгөрөөд явах гэсэн чинь нэг л очимоор санагдаад…

Тэгээд л халаасан дахь чихрээ нэг тэмтэрч үзээд эмээ рүү чиглэж очоод, жаахан юм ярьж суулаа. Эмээгийн хоёр нүд нь юм харахаа болиод нэлээд удаж байгаа гэнэ. Урдуур, хойгуур нь холхих хүмүүс зүгээр л хар сүүдэр болж харагддаг гэх. Ийнхүү эмээ бид хоёрын яриа түүний амьдрал руу урсах нь тэр. Хөөрхий ядарсан эмээ хоёр зээтэйгээ амьдардаг гэнэ. Нэг нь тав, нөгөөх нь есөн настай аж. Харин хүү нь эмнэлэгт хэвтэж байгаа гэнэ. Хүнд өвчтэй эмнэлгээс “салдаггүй” ядруухан амьтан бий хэмээн эмээ хоёр атигар гараараа нулимсаа арчиж үл барна. Энэ сайхан насыг насалж, үр ачаа өвөр хормойгоороо цувуулчихаад аяга сүүний мөнгөгүй, өдөр бүхэн хүний гар харж суух хөөрхий эмээг хараад өөрийн эрхгүй өр эмтрэх шиг. Тэрбээр “Хурдхан шиг хадан гэртээ харьж, хэдэн ясаа амраах юмсан. Өндөр насалж ингэж зовж явах гэж, хүү минь гэсэн…” хэдэн өгүүлбэрээс тэр эмээгийн амьдрал ямар хүнд байгааг төвөггүйхэн ойлгох. 

Тиймээс энэхүү өндөр настай эмээд туслая гэж бодсон маань энэ. Та бүхэн эмээд туслахыг бас надтай хамт эмээ дээр очихыг хүсвэл

Холбоо барих утас: 9813-2303 , 8899-3937 дугаарт холбогдоорой.
Мөн MND Залуус буюу Галаа шдээ гэх хаягруу Чат бичээрэй.

…Нэмээд хэлэхэд, энэ эмээ 80 гарч яваа Буянтай сайхан буурай юм шүү. Та бидний эмээ, ээжээс ялгаа юу байхав. Сэтгэлийнхээ булгаас эмээд туслаарай.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.