МҮХАҮТ-ын Инноваци, гарааны бизнесийг дэмжих зөвлөлөөс 2018 оны 3 дугаар улирлын тайлангийн хурал болон тэргүүлэгч гишүүдийн үйл ажиллагаатай танилцах аяллыг өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалтын эхэнд, МҮХАҮТ-ын Инноваци, гарааны бизнесийг дэмжих зөвлөлийн дарга, ШУТИС-ийн док. профессор Л.Оюунцэцэг өнгөрсөн жилийн зөвлөлийн үйл ажиллагааны тайлан болон 2019 онд хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулсан юм. Тэрбээр, манай зөвлөлийн хувьд өнгөрсөн жил мэдлэг хуваалцсан, бизнесийн байгууллагуудтайгаа туршлага солилцсон, инновацийн бодлогод саналаа оруулсан сайхан жил боллоо. Монголын инновацийн 7 хоногийг 5 дугаар сард 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулсан. Сүүлийн 2 жилээс Танхим энэхүү арга хэмжээнд оролцсон нь инноваци, гарааны бизнесийг хөгжүүлэхэд компаниудын оролцоог нэмэгдүүлээд зогсохгүй олон нийтэд таниулахад ихээхэн нөлөөлсөн. Цаашдаа ч Танхимаараа дамжуулан олон ажлыг хийхийг төлөвлөж байна. Тухайлбал, 10 дугаар сард Танхимын 29 зөвлөлтэй хамтарч инноваци, гарааны бизнесийг дэмжих хүрээнд уулзалт семинарыг зохион байгуулахаар төлөвлөж байна” гэлээ.
Мөн “Тесо” корпорацийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны дарга Т.Цэрэнпагма инноваци, гарааны бизнесийг дэмжих чиглэлээр тус корпорациас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулав.
Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн талаар “Startup Marketing Space”-ын үйл ажиллагаа хариуцсан захирал Т.Мөнхбаяр танилцуулсан бөгөөд тэрбээр хэлэхдээ, Олон жижиг гарааны бизнес дэлхийн бизнес болж, том бизнес эрхлэгчдийг цохиж, тоглоомын дүрмийг өөрчилж байгаа учраас Монгол Улсын хувьд ч энэ төрлийн бизнесийг дэмжиж хөгжүүлэх хэрэгтэй хэмээн үзэж энэхүү хөтөлбөрийг 2016-2017 онд туршилтаар хэрэгжүүлсэн. Туршилтын хөтөлбөр нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн чиглэлтэй байсан. Туршилтын хугацаанд 8 аймаг, 2 дүүргийн 15-34 насныхан хамрагдсан юм. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь богино хугацаанд гарааны бизнес эрхлэхэд нь сургах, тогтмол ажлын байраар хангахад оршиж байсан. Туршилтын хугацаанд энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр 2018 оноос улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр болсон. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 9 дүүрэг 21 аймагт уг хөтөлбөр хэрэгжиж байна” гэв.
Уулзалтын төгсгөлд, Инноваци, гарааны бизнесийг дэмжих зөвлөлийн гишүүд болон бизнес эрхлэгчид “Тесо” корпорацийн хуурайн сүүний үйлдвэртэй танилцсан юм. Тус үйлдвэр 2009 онд анх байгуулагдсан, сүүн сүүн бүтээгдэхүүн, худалдааны гэсэн хоёр чиглэлээр дотооддоо үйлдвэрлэл явуулж байна. Одоогоор сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, хуурай сүү, масло, ундаа шүүсний үйлдвэр гэсэн чиглэлээр үйлдвэрлэл явуулж байна. Тус үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдээс олны танил болсон брэндүүд гэвэл “Милко” сүү, “Зөв” аарцны ундаа, стандарт масло, “Golden milk” хуурай сүүнүүд юм. Тус үйлдвэр дотооддоо бүтээгдэхүүнээ нийлүүлээд “Golden milk” кофены хуурай сүүгээ Казакстан улс руу экспортолж байна.
“Милко” ХХК-ний хуурай сүүний үйлдвэр нь жилд 4000-7000 тонн хуурай сүү үйлдвэрлэх хүчин чадалтай хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий үйлдвэрийг 2014 онд ашиглалтад оруулжээ.
Уг хуурай сүүний үйлдвэр нь өдөрт 100 тонн шингэн сүү хуурайшуулах хүчин чадалтай бөгөөд дэлхийн тэргүүлэх технологи, тоног төхөөрөмжөөр тоноглогдсоноороо давуу талтай. “Милко” үйлдвэр дотоодынхоо нийт шингэн сүүний 10 хувийг, хуурай сүүний 30 орчим хувийг бүрдүүлж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.