НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. Шалгалтаар стандартын шаардлага хангахгүй ажлын байранд хоол үйлдвэрлэл явуулан, түргэн муудах хоол хүнсийг тасалгааны температурт нарны шууд тусгалтай газарт ил задгай хадгалж, худалдаалдаг зөрчил илэрснээс гадна хоол үйлдвэрлэлийн ажиллагаанд оролцож буй ажиллагсад ажлын байранд хувийн ариун цэвэр сахидаггүй гэх мэт зөрчил ихээр гарчээ.Холбогдох албаныхан хууль бус үйл ажиллагаа эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг зогсоож, торгуулын арга хэмжээ авсан байна. Мөн зориулалтын бус байранд хоол үйлдвэрлэл болон ил задгай талбайд шорлог шарах үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНҮӨТҮГ нь дотоод хяналт шалгалт явуулан таслан зогсоож, цаашид зөрчлийг гаргахгүй байх тал дээр хяналт тавьж ажиллахыг үүрэг болгожээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ил задгай хоол заруулахгүй
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга С.Эрдэнэтуул “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. 2018 онд 355 сая төгрөгийн төсөвтэй экстрим талбай бариулж байна. Одоогоор ажлын явц 40 хувьтай байна. Цаашид гүүрэн гарцны ажил хийхээр төлөвлөж байна. Улсын болон хувийн байгууллагын төсвөөр зарим нэг бүтээн байгуулалтын ажлыг хийдэг. Ирэх жилийн төсөвт Маршал таун хотхон руу гарц хийх ажлыг тусгахаар төлөвлөж байна. Цэцэрлэгт хүрээлэнд хууль бус худалдаа эрхэлж байгаа иргэдтэй бид байнга тэмцдэг. Манай ажилчид оройн цагаар ээлжилж ажилладаг. 26 түргэн үйлчилгээний цэг гурвалсан гэрээгээр төлбөр мөнгөө өгөөд зөвшөөрөлтэй ажилладаг. Эдгээр ТҮЦ-үүд нэг нэгэнтэйгээ барьцсан байдлаас үүдэн хоол бэлтгэн, худалдаалах үйл ажиллагаа явуулж байна” гэв.
НИТХ-ын Тэргүүлэгчдээс ҮЦХ-д илэрсэн эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартын шаардлага хангаагүй зөрчил дутагдлыг арилгах, дахин гаргуулахгүй байх, хоол хүнсний болон аливаа бүтээгдхүүн үйлчилгээний чанар стандартыг хангаж ажиллан, үр дүнгийн талаарх мэдээллийг 2018 оны 9 сарын 20-ны өдрийн дотор НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болголоо.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.