ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Фэйсбүүк компанийн Хонконг, Тайвань, Монголыг хариуцсан бодлогын газрын захирал Жорж Чэн, Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал хариуцсан захирал Жеф Ву тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ази Номхон далайн бүс болон Монгол Улсын фэйсбүүк хэрэглээний тухай ерөнхий мэдээллийг захирал Жорж Чэн өглөө. Мөн фэйсбүүкийн үйлчилгээний стандартын талаар танилцуулсан юм. Тодруулбал, Монгол Улс нийт 1.5 сая гаруй фэйсбүүк хэрэглэгчтэй. Фэйсбүүк нь үг хэлэх, үзэл бодлоо хуваалцах талбар болсон. Гэсэн ч хуурамч хаяг, худал мэдээ мэдээлэл нь нийгмийн сэтгэл зүйг эвдэх, ялангуяа хүүхэд, залуучуудын хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж, тэднийг хуурч залилан цахим гэмт хэргийн хохирогч болох эрсдэл байна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар тэмдэглээд хуурамч хаягийг цэгцлэх, зүй бус явдлаас урьдчилан сэргийлэхэд хамтарч ажиллах хүсэлт тавилаа.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.