Мобайл гүйлгээний хуурамч баримт үзүүлэн иргэдийг залилах гэмт хэрэг үйлдэж байсан Улаанбаатар хотын харъяат 28 настай “Л”, 26 настай “Л” нарын бүлэг этгээдүүдийг баривчлан шалгаж байна.
Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрүүдээр явж худалдан авалт хийсэн төлбөрөө гар утасны “мобайл банкаар шилжүүлсэн” хэмээн хуурамч гүйлгээний мессеж үзүүлэн иргэдийг хуурч мэхлэх гэмт хэрэг үйлдэж байжээ. Худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжээ дээшлүүлэх, Мобайл банкаар гүйлгээ хийсэн тохиолдолд гүйлгээ хийгдсэн эсэхийг сайтар шалгаж, өөрийн дансны мэдээлэлтэйгээ тулгаж байхыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байгаа юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30426
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.