Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтан согтуугаар автомашин жолоодож яваад саатуулагдсан тухай Өмнөд Солонгосын SBS суваг саяхан мэдээлжээ. Тодруулбал, “А” гэж нэрийг нь нууцалсан дипломат ажилтан энэ сарын есний өглөө согтуу замын хөдөлгөөнд оролцож байгаад саатуулагдсаныг Сөүл хотын Ёндынбо дүүргийн цагдаагийн хэсэг мэдэгдсэн байна. Тухайн үед “А” нь огцом хурдлах, тоормослох үйлдлийг олон удаа давтаж, замын хөдөлгөөнд оролцож байсан бусад жолооч нарыг айлгаж байж. Иймд жолооч нар цагдаад дуудлага мэдээлэл өгсөн аж. Улмаар цагдаа нарыг ирэхэд “A” цусан дахь спиртийн хэмжээгээ шалгуулахаас татгалзаж, дипломат халдашгүй статусаа хэрэгжүүлэхийг шаардсан байна. Хэдийгээр шалгуулаагүй ч түүнээс архи үнэртэж байсан гэнэ. Сүүлд Монголын элчин сайдын яамнаас хүн ирж, түүнийг хэргийн газраас авч явсан байна.
Цагдаагийн хэсэг дипломат ёсны дагуу уг хэргийг хаахаар төлөвлөж буй талаараа SBS сувагт мэдээлсэн байна.
6 цагийн өмнө
7 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.