Бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2018-04-27 Амрах агшин

Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах 52 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ. Хоёр өдрийн турш үргэлжлэх тивийн аварга шалгаруулах энэхүү тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм.

Энэ удаагийн тэмцээнд Азийн 44 орны 400 гаруй тамирчин оролцож байна. Өчигдөр Азийн Бодибилдинг, фитнессийн холбооны техникийн зөвлөгөөн болсон бөгөөд яг одоо тус холбооны конгресс хуралдаж байна. Өнөөдөр 13 цагаас фитнессийн тэмцээн албан ёсоор эхэлнэ. Маргааш бодибилдингийн тэмцээн мөн элит про тамирчдын тэмцээн болох юм.

Тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээн авч зохион байгуулна гэдэг өндөр хариуцлага. Нөгөө талаар тухайн оронд энэ спорт хэр өндөр түвшинд хөгжсөн байгааг илтгэж байдаг. Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээн Азийн орнуудын бодибилдингийн спорт сонирхогчдын дунд Монгол Улсын нэрийг өргөж өгөх ач холбогдолтой юм.

Бодибилдинг, фитнессийн Азийн АШТ-ий үеэр IFBB дэлхийн түвшин тогтоох тэмцээн, IFBB мэргэжлийн тамирчдын түвшин тогтоох тэмцээн, IFBB мэргэжлийн тамирчдын тэмцээн явагдаж, тамирчид хувийн чансаагаа ахиулах ажээ.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.