Дотуур байрны нэг хүүхэд хоногт 2315 төгрөгийн хоол, хүнс хэрэглэдэг

2017-03-27 Мэдээ, мэдээлэл

“Дотуур байрны хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдлыг хангах арга зам” сэдэвт сургалт хэлэлцүүлэг Ховд аймгийн Зэрэг суманд боллоо.

Одоо мөрдөж байгаа журмаар дотуур байрны нэг хүүхдэд ногдох хоногийн хоолны норм нь 2315 төгрөг байгаа. Энэ яг хүүхдүүдийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа талаар сургалт хэлэлцүүлэгт оролцсон  Ховд аймгийн сум орон нутгийн сургуулийн удирдлагууд хэлж байлаа. Хаа сайгүй хүүхдийн хоолны зардлыг төсөвт тарифаас хэтрүүлэх тохиолдол цөөнгүй гардаг. Харамсалтай нь Төрийн сангаас хяналт шалгалт хийхдээ бодит байдлыг харгалзан үзэхгүй торгууль тавих нь элбэг байдаг гэнэ. Иймд асуудал бэрхшээлээ хамтран ярилцаж ойлголцох гэж оролцдож байгаа нь бас нэг ололт юм гэж Ховд аймгийн Боловсрол, Соёл урлагийн газрын мэргэжилтэн О.Өлзийсайхан хэллээ.

Дотуур байрны хүүхдийн хоол хүнсийг сонгох, худалдан авах, тээвэрлэх, хадгалах, боловсруулах, түгээх зэрэг олон шат дамжлагад орон нутгийн онцлог нөхцөл байдалтай уялдаад янз бүрийн хүндрэл бэрхшээл гардаг. Эдгээр хүндрэл бэрхшээлээс гарах арга замаа тодорхойлохын тулд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Төрийн сан, Боловсрол, Соёл урлагийн газар болон орон нутгийн сургуулийн удирдлага, эмч тогооч нар, дотуур байрны хүүхдүүдтэйгээ хамтран ярилцаж нэгдсэн шийдэлд хүрэхийг зорьж байгаа нь бусад аймгуудад ч туршлага болж байна.

А.Уянга

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.