Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Тогтоолын төсөлд:
-Хүн ам, өрхийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй 0-18 хүртэлх насны Монгол Улсын иргэн бүрт 2018 онд сар бүр 20000 төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох;
-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохдоо өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаж, Хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан нийт өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт олгох;
-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохтой холбогдуулан холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, бусад шаардлагатай арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгахаар тус тус тусгасан байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.