1.Сул талаа давуу тал болгож ашигласан амжилттай хүмүүсийн намтар, түүхтэй танилц
Хүн бүрд сул болон давуу талууд байдаг. Гэхдээ амжилттай хүмүүс сул талаа хэрхэн ухаалгаар ашиглахаа маш сайн мэддэг.
2.Бусдад хариу нэхэлгүйгээр тусал
Хааяа ч гэсэн бусдад хариу нэхэлгүйгээр туслах нь таны өөрийн үнэлэмжийг дээшлүүлж, сэтгэл санааг чинь өөдрөг болгож, өөртөө итгэх итгэлийг чинь нэмэгдүүлнэ.
3.Бусдыг магтаж, урамшуул, мөн бусдаас ирсэн зүй ёсны магтаалыг хүлээж авч сур
Бусдын сайн сайхан зүйлийг олж харж, тухайн хүндээ хэлснээр тэр хүний бүхэл өдрийг гэрэл гэгээтэй болгоно. Магадгүй таныг хэлэхээс нааш тэр хүн өөрийнхөө сайн талыг мэдэхгүй ч байж болох юм. Бас зохих ёстой магтаалаас зугтах хэрэггүй. Зүгээр л даруухнаар баярлалаа гэж хэлэхэд тийм ч хэцүү биш. Хэрэгжүүлээд үзээрэй.
4.Хариуцлага хүлээж сур
Хариуцлага хүлээж эхэлсэн тэр мөчөөс та амьдралдаа хэнийг ч буруутгаж чадахаа байдаг. Хариуцлагатай хүн өөрийнхөө амьдралд эзэн нь байж чаддаг учир тэр хирээрээ өөртөө итгэлтэй байдаг. Хариуцлагаас зугталгүйгээр түүнтэй нүүр тул.
5.Сахилга баттай бай
Сахилга батгүйгээр хүссэндээ хүрэхийн талаар бодохын ч хэрэггүй. Сахилга бат гэж хийх ёстой зүйлээ хойшлуулалгүйгээр тухай бүрд нь хийхийг хэлнэ. Өөртөө итгэлтэй хүн сахилга баттай байдаг. Тэр хийх ёстой хэдий зүйлээ ядарч , залхуурч байсан ч хойшлуулалгүй хийдэг.
6.Зорилго тавь
Зорилго хүний хүч чадал, авьяас чадварыг нээж илрүүлж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг. Жижиг ч бай, том ч бай зорилго тавьж, түүнийхээ дагуу төлөвлөгөө гаргаж, өдөр бүр зорилгынхоо төлөө ажилла. Зорилгоо биелүүлсний дараах тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй.
7.Зөв бодолтой, өөдрөг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл
Аль болох таныг дэмжиж, урамшуулж, эерэгээр нөлөөлдөг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Хүн ямар хүмүүстэй цагийг өнгөрөөнө, тэр хүмүүстэйгээ адилхан болдог.
8.Аливаа зүйлээс эерэг талыг нь олж хар
Энэ дэлхийн хаана ч очсон сөрөг зүйлстэй тулгарна. Таны нөхцөл ямар байхаас үл шалтгаалан, аль болох эерэг зүйлд анхаарлаа хандуул. Эерэг зүйл үзэж, сонсож, ярь. Та орчлон ертөнцийг ямар нүдээр харна, танд тийм л харагдана.
9.Өөртөө урам зориг өгөх үгийг өдөр бүр хэл
Танд урам зориг өгдөг алдартай хүмүүсийн үгийг өөртөө хэл, аль эсвэл өөрөө зохиож ч болно. Миний хувьд би чадна гээд хэлчхэд л өөрийн эрхгүй өөртөө итгэлтэй болж, урам зориг өгдөг.
10.Аливаа зүйлд тэвчээртэй, хүлээцтэй ханд
Бүх зүйлд тэвчээр, тууштай зан хэрэгтэй. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар IQ, авьяас чадвараас илүү тэвчээр, хатуужил ажилтанд хүргэдэг нь аль хэдийн тогтоогдсон. Тиймээс ямар нэгэн зүйлийг сэтгэл шулуудан хийхээр төлөвлөсөн бол тууштай бай, эцсийг нь үз. Энэ нь эргээд таны өөртөө итгэх итгэлийг асар ихээр нэмэгдүүлэх болно.
11. Өөрийгөө бусадтай бүү харьцуул
Хүн бүр энэ дэлхий дээр цорын ганц давтагдашгүй. Яг тань шиг хүн энэ дэлхийн хаана ч байхгүй. Үнэхээр хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулмаар байгаа бол өчигдрийнхөө өөртэйгөө өөрийгөө харьцуул. Зүгээр л өөрийнхөө хамгийн сайн хувилбар нь бай.
12. Эрүүл амьдралын хэв маягтай бол
Өдөр бүр эрүүл хоол идэж, өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хий. Гэнэт юун эрүүл амьдрал яриад унаваа гэж үү? Учир нь хүний идэж буй хоол хүнс, хийж буй дасгал хөдөлгөөн бие, сэтгэл санааны байдалд асар их нөлөөлдөг. Өдөр бүр эрүүл хоол идэж, дасгал хөдөлгөөн хийснээр та эрүүл саруул байж, тэр хэрээр таны сэтгэл санаа өөдрөг байж, аз жаргалтай байх болно.
Сэтгэл зүйч: Б.Долгорсүрэн
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.