АНУ-ын Элчин сайдын яамнаас нийгмийн сүлжээнд агаарын бохирдлын эсрэг олон нийтийн аяныг өнөөдрөөс эхлүүлснээ мэдээллээ.
Аяны хүрээнд #УТААГҮЙ хаштагийг ашиглан иргэд агаарын бохирдлын эсрэг хийж болохуйц санал санаачилгыг дэвшүүлэх явдал юм. Түүнчлэн долоо хоног бүр харьяа салбарын мэргэжилтнүүдтэй цахим орчинд ярилцлага хийх, агаарын чанарын тухай баримт, статистик, тайлан, мэдээлэл, зөвлөгөөг нийтэд түгээх, богино хэмжээний баримтат кино бэлтгэх юм. Аяны талаарх бүхий л мэдээллийг тус ЭСЯ-ны цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр #УТААГҮЙ хаштагийг ашиглан авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг ЭСЯ-ны ОНХА-тай paspress@usembassy.mn и-мэйл хаягаар холбогдож, аяны талаар сонирхсон мэдээллээ тодруулах бололцоотой аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.