Шинжлэх ухааны академиас Түүх, археологийн хүрээлэнгийн судлаач Г.Эрэгзэн, П.Алдармөнх, С.Энхболд нар Монгол-Солоносын хамтарсан “Соёлын өвийн судалгаа, шинжилгээ” төслийг өнгөрсөн оны шилдэг судалгааны нэгээр зарлаад байна.
Энэ нь Төв аймгийн Баянцагаан сумын Чихэртийн зоо хэмээх газарт хүннүгийн үед холбогдох 20 м голч бүхий чулуун дараастай булш /12м гүн/ юм. Малтан шинжилж сүйх тэрэг, алтан чимэглэл, хүрэл болон ясан зэв зэрэг сонирхолтой олдворууд илрүүлсэн нь он цагийн хувьд харьцангуй эрт үед буюу НТӨ III – II зуунд холбогдож байна. “Цагараг хэлбэрийн чулуун дарааст хүннү булшны он цагийн хамаарал, бүтэц зохион байгуулалтын талаар судлаачдын дунд тогтсон үзэл баримтлалыг эргэн харахад хүргэж байна” гэж судлаач Г.Эрэгзэн дүгнэсэн юм.
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн 2017 онд 13 аймгийн 48 сумын нутагт археологийн хайгуул судалгаа хийж, нийт 1200 гаруй үл хөдлөх дурсгалыг шинээр илрүүлжээ. Мөн дөрвөн аймгийн долоон сумын нутагт авран хамгаалах малтлага судалгааны ажил хийсэн байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.