Нийгмийн даатгалын үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор НДЕГ-аас Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран нийслэлийн есөн дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 25 байцаагчийг дохионы хэлний анхан шатны сургалтад хамруулжээ.
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 130 мянга гаруй иргэн байгаагийн 20 орчим хувь нь сонсголын бэрхшээлтэй байгаа юм. Сонсгол, хэлний бэрхшээлтэй иргэд нийгмийн даатгалын байгууллагаас үйлчилгээ авахад заавал хэлмэрч шаардлагатай болдог эсвэл бичгээр харилцдагаас хүндрэл үүсэх, хугацаа алдах асуудал гардаг байна. Тиймээс Нийгмийн даатгалын хэлстийн байцаагч нарыг дохионы хэлний мэдлэгтэй болгосноор дээрх асуудлыг шийдвэрлэж, иргэдэд хүртээмжтэй үйлчлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа юм. Энэхүү сургалтад хамрагдсан байцаагч нар өөрийн хэлтсийн албан хаагчдад мөн дохионы хэл заах аж. Мөн энэ удаагийн сургалтыг амжилттай дүүргэсэн байцаагч нарыг ахисан шатны сургалтад хамруулахаар төлөвлөж байна.
А.Уянга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.