Монголбанк нэгдүгээр сард 1.128 кг алт худалдан авлаа

2018-02-2 Банк, санхүү

 

Монголбанк 2018 оны 1 дүгээр сард 1,128 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 770 кг алт авч байснаас 358 кг-аар илүү буюу 46.5%-иар өссөн үзүүлэлттэй байна.

2018 оны 1 дүгээр сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш өндөр байгаагаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах төв банкны дундаж үнэ 103,531.75 төгрөг байлаа. Монголбанкны алт худалдан авах үнэ өндөр байгаагаас шалтгаалан Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ өсөх хандлагатай байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.