Сүхбаатар дүүргийн VII хорооны “Энхсүндэр” ӨЭМТ-ийн их эмч Б.Хажидмаатай ярилцлаа. Тэрбээр томуугийн дэгдэлтийн үед иргэд юуг анхаарч, яаж урьдчилан сэргийлэх болон эмчилгээ, сувилгааны талаар зөвлөсөн юм.
-Цаг агаар сэрүүн болохтой зэрэгцээд ханиад томууны дэгдэлт нэмэгддэг. Яагаад хүйтэн, сэрүүн болохоор томуу элбэгшдэг юм бэ?
– Хүйтрэх үед хүмүүсийн дархлаа сулардаг. Дархлаа сулрах шалтгаан нь тухайн хүний эрүүл мэнддээ тавих анхаарал, эрүүл мэндийн боловсрол тааруугаас шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, тухайн бие организм томуугийн вирусийн халдварын эсрэг үзүүлэх чадвар муу учраас л томуугийн вирусийн шинж тэмдэг илэрч улмаар цааш даамжирч астма, бронхит, уушигны хатгалгаа зэрэг амьсгалын замын өвчнөөр хүндрэх магадлал ихэсдэг.
Нэг найтаалтаар 40.000-аас илүү дусал цацагддаг.
Өвчний шинж тэмдэг эхэлсэн 2-5 дахь хоногт тараах магадлал өндөртэй байдаг. Тиймээс гэртээ байж гэрийн болон хэвтрийн дэглэм барихыг зөвлөөд байгаа юм. Томуугаар гурав хүртэлх насныхан, жирэмсэн эхчүүд, 65-аас дээш насныхан илүү өртөмхий байдаг.
-Томуугаас сэргийлэхийн тулд бид юуг анхаарах ёстой вэ?
– Эрүүл зан үйл, зөв дадал хэвшилтэй байх хэрэгтэй. Тухайлбал, хувцаслах, гараа угаах, ажил амралтаа зохицуулах гээд бидний мэддэг хэрнээ тэр бүр ягштал дагаж мөрдөөд байдаггүй зүйлийг л хэлээд байгаа юм. Өвчин тусахгүйн тулд хүн өөртөө болон гэр бүл үр хүүхэддээ анхаарал халамж тавих хэрэгтэй. Толгой нүцгэн явахгүй, чийг татаж хөлөргөдөггүй, хөнгөн дулаан хувцас өмсөх. Гаднаас орж ирээд болон бохир зүйлд хүрсэн тухай бүрдээ гараа савандаж угаах гэх зэрэг. Мөн өвчин туслаа гэхэд дур мэдэн эм тариа хэрэглэхгүй байх хэрэгтэй.
-Хүмүүст “Ханиад хүрчихлээ атибиотикээр хурдхан дараад авъя” гэсэн ойлголт байдаг шүү дээ?
-Томуу нь вирусийн гаралтай учраас антибиотикээр эдгэрдэггүй. Антибиотик нь томуугийн вирусийн эсрэг эмчилгээ биш. Хүмүүсийн дураар хэрэглэж байгаа анитибиотикийн хэрэглээ цаашдаа эмийн дасан зохицлыг үүсгэж дахин тэр антибиотикийг хэрэглэхэд бүрэн эдгэрэлд хүргэж чадахгүй дараагийн шатлалын антибиотикийг хэрэглэхэд хүргэдэг. Энэ нь мөнгө санхүү, бие мах бодийн хувьд ч хохиролд хүргэж байгаа хэрэг юм. Ер нь антибиотик нь бүх өвчний үед хэрэглэдэг эмийн бодис биш. Эм бол хоол биш хор учраас эмчийн зааврын дагуу хэрэглэж байж зөв зохистой хэрэглээ болно.
Цэгэн массаж нь бидний яриад байгаа дархлааг сэргээх зорилготой юм. Томуугийн үүсгэгчийн эсрэг үйлчилгээтэй интеферон хэмээх уургийг хүний бие өөрөө үүсгэн бий болгож байдаг. Цэгэн массаж нь таны биеийн энэ нөөц боломжийг идэвхжүүлдэг учир эмчилгээний болон урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Бидний массажлаад байгаа цэгүүд интерферон ялгаралтыг идэвхжүүлдэг.
-Эмнэлгүүд амны хаалт хэрэглэхийг уриалж, санал болгосон байдаг. Амны хаалт найдвартай хамгаалж чадах уу?
-Өвчтэй хүнээс агаар дуслын замаар дамжин халдварладаг. Ханиах, найтаах үед вирус нь агаараар дамжина. Нэг найтаалтаар 40.000-аас илүү дусал цацагддаг.
Өвчний шинж тэмдэг эхэлсэн 2-5 дахь хоногт тараах магадлал өндөртэй байдаг. Тийм учраас гэртээ байж гэрийн болон хэвтрийн дэглэм барихыг зөвлөөд байгаа юм. Томуугаар гурав хүртэлх насныхан, жирэмсэн эхчүүд, 65-аас дээш насныхан илүү өртөмхий байдаг.
Амны хаалт хэрэглэснээр тухайн хүн өөрийгөө агаарын бохирдол болон ханиад томуугийн халдвараас хамгаална. Ер нь амны хаалт хэрэглэж хэвшсэнээр зөвхөн ханиад томуу гэлтгүй агаар дуслын замаар халдварладаг өвчнөөс сэргийлж чадна.
-Томууг хамрын ханиаднаас хэрхэн ялгах вэ?
– Хамрын ханиад хүрэхэд ихэвчлэн 38 хэм хүртэл халуурна, ихэвчлэн нус гарна, хөнгөн ханиах, бага зэрэг ядрах, толгой бага зэрэг өвдөх буюу ихэвчлэн хоолой өвддөг. Эмчилгээ эхлээд 3-4 хоногийн дараа зүгээр болдог. Томуугийн үед 38-аас дээш халуурна, хааяа нус гарна, хүчтэй ханиалгаж ядарч сулдана, мэдэгдэхүйц ядардаг. Толгой маш хүчтэй өвдөнө, хааяа хоолой өвдөнө. Эмчилгээ эхлээд 7-14 хоног,түүнээс дээш хугацаагаар үргэлжлэх нь ч бий.
-Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл яах вэ ?
-Эмнэлэгт яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг дагаж ахуйн болон өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдийг зөв зохистой баримтлах хэрэгтэй. Жишээ нь, халуунд тэсвэр муутай, хүйтэнд тэсвэртэй учраас халуун аарц, чацарганы шүүс, сармистай хар шөл уух нь нэн тустай. Шингэн их хэрэглэж, биеийн эсэргүүцэл сайжруулах , витаминлаг, чанарлаг хоол идэх, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах, Витамин С-ээр элбэг жимс болон шүүс ихээр хэрэглэх хэрэгтэй.
Мөн амны хаалт байнга зүүж хэвших, гараа сайтар савандаж угааж хэвших, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содны уусмалаар ариутгах хэрэгтэй. Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар аль болох зорчихгүй байх нь өөртөө болоод бусдын эрүүл мэндийн төлөө оруулж буй том хөрөнгө оруулалт гэж ойлгох хэрэгтэй.
-“Цэгэн массаж” ямар ач холбогдолтой юм бэ? Үнэхээр тустай юу?
-Цэгэн массаж нь бидний яриад байгаа дархлааг сэргээх зорилготой юм. Томуугийн үүсгэгчийн эсрэг үйлчилгээтэй интеферон хэмээх уургийг хүний бие өөрөө үүсгэн бий болгож байдаг. Цэгэн массаж нь таны биеийн энэ нөөц боломжийг идэвхжүүлдэг учир эмчилгээний болон урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Бидний массажлаад байгаа цэгүүд интерферон ялгаралтыг идэвхжүүлдэг. Тэгэхээр энэ массажыг зөвхөн томуугаас сэргийлэхийн тулд хийгээд байгаа юм биш. Ер нь энэ массаж таны эрүүл зан үйлийн нэг, таны болон танай гэр бүлийн зөв дадал хэвшил болох ёстой юм.
Томуугийн тархалт ихэссэнтэй холбогдуулаад эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа. Өрхийн эмнэлгүүд Даваа-Баасанд 08:30-19:00, Бямбад 10:00-14:00, дүүргийн эмнэлгийн хүүхдийн кабинетууд ажлын өдрүүдэд 09:00-22:00, амралтын өдрүүдэд 09:00-16:00 цагт ажиллаж, 24 цагийн туршид утсаар зөвлөгөө өгч байгаа.
С.Цээл
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30410
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.