У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад 100 хоног өнгөрч энэ хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг өнөөдөр танхимын сайд нар бүрэн бүрэлдэхүүнээрээ танилцуулаа. Ингээд салбарын сайд нарын амжуулсан гол ажлуудыг тоймлон хүргэж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:
-Шатахууны жижиглэнгийн үнийг барьж чадах уу. Цаашид яах вэ?
-А-80, 92-ын ОАТ-ыг тэглэсэн. ОУВС-тай ярилцсаны үндсэн дээр шийдэгдсэн.
ОХУ-ын “Роснефть” компанитай ярилцсан зүйлүүд бий. Бэлтгэл хангахын тулд тодорхой хугацаагаар хойшлуулсан. Шаардлагатай тохиолдолд ОХУ-д очиж, ярилцах ч боломжтой.
-Тавантолгой төсөл дээр ямар бодлого барьж байна вэ?
-Иран, Герман, Польш, Япон коксжих нүүрс авъя гэж байна. Бодлогоо зөв гаргах нь чухал.
Би хөгжлийн төлөө явж байгаа, аяласан юм байхгүй. Олон улсын стандартын дагуу тоглох. Тавантолгой хамгийн түрүүнд хөдлөх ёстой төсөл.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд:
-Мэргэжлийн хүмүүсээр судалгаа хийлгэж үзсэн. Би ч бас өмнө нь цэргийн албыг хоёр жил болгоход болохгүй зүйлгүй байх гэж боддог байсан.
Судалгаа хийлгээд үзэхээр манайд жил, жилээр цэрэг элсүүлээд бэлтгээд гаргах нь илүү олон хүн хамруулах бололцоотой байгаа.
Цэргийн албыг хоёр жил болгоно гэвэл төсөв мөнгөнөөс эхлээд олон зүйл шаардана. Батлан хамгаалах салбарт баримтлах бодлоготойгоо ч уялдахааргүй байгаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ: -Тэтгэврийн зээлийг хүүг 12 хувь болгосон шийдвэр нэгдүгээр сарын 16-наас хэрэгжиж эхэлсэн. Нэг жилийн 12 хувийн хүүтэй зээл олгож байгаа.
Мөн хоёр жилийн хугацаатай 18 хувийн хүүтэй зээл бий. Ахмадууд үүнээс сонголтоо хийгээд зээл авах боломжтой гэсэн үг.
Д.ЦОГТБААТАР: -Яриа хэлэлцээр хийсний үр дүнд Монгол Улсын иргэд АНУ-д H2 визээр зорчиж ажиллах боломжтой болсон. Харамсалтай нь манайхан хол явахгүй арга чаргаар мөнгө олох гэж оролдох юм. Визэнд зуучилна гэсэн заранд итгэж болохгүй. Үүнийг манай яам болон АНУ-ын Элчин сайдын яамнаас анхааруулж байгаа. Ардчилсан Монгол Улсын иргэд хүссэн үедээ гадаадад зорчдог байх ёстой. Гадаад харилцааны салбар нь үүний эсрэг бодлого баримталж, сайд нь өөр байр суурь илэрхийлж болохгүй. Гэтэл манай иргэд “Хамгийн сүүлд гарсан хүн нь гэрлээ унтраагаад, хаалгаа сайн хаагаад гараарай” гэх мэтээр байр сууриа илэрхийлж байна. Энэ бол бүх иргэдээ гадаад руу явуулах гэж байгаа бодлого биш. Эдийн засаг сайжрахаар гадаадад ажиллаж байгаа иргэд маань буцаж ирээд эх орондоо ажилладаг. Эдийн засаг сайн байсан үед БНСУ-д ажиллаж байсан хүмүүсийн тоо 40 хувиар буураад байсан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ: -Засгийн газрын 100 хоногийн хугацаанд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материалуудыг нууцаас гаргасан. Энэ хэрэгтэй холбоотой миний сэжүүр, таамаг улам баталгаажиж байгааг энд хэлье гэж бодлоо. Ял шийтгүүлсэн хүний өмгөөлөгч нь ТЕГ-ын ажилтан байсан гэсэн мэдээлэл бий. Энэ юу гэсэн үг вэ. Мөн миний аюулгүй байдалд халдах гэж байгаа тухай мэдээлэл бий. АН-ын УИХ-ын гишүүн энэ тухайд надад дуулгаж анхааруулсан. Манай яамныхан шинэ машин авсан нь миний аюулгүй байдалтай холбоотой. Гэхдээ би Ерөнхий сайдын өгсөн үүргийг биелүүлж тэр машиныг зарна.
Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ: -Эрхтэн шилжүүлэх эмчилгээний төлбөрт зориулан энэ оны төсөвт 2.1 тэрбум суулгасан. Үүний 700 саяыг нь Хавдар судлалын үндэсний төвд шилжүүлсэн. Он гарснаас хойш эрхтэн шилжүүлэх 17 мэс засал хийгээд байна. Элэг шилжүүлэх мэс засал тав, бөөр шилжүүлэх мэс засал ес, ясны чөмөг шилжүүлэх мэс засал гурвыг хийгээд байна.
Үүнээс гадна бас нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Засгийн газрын гишүүд 08.30-23.30 цагт хүртэл ажиллаж байгаа. Ингэхдээ нэг ч төгрөгний цалин авахгүй байгаа. Мөн амралтын өдрүүдэд амардаггүй. Хөдөө орон нутагт ажилладаг. Орон нутагт ажиллахад туулах чадвар
Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР: -Төсөвт тодотгол хийхгүй. Тодотгол хийнэ гэдэг сургаар зардал нэмэгдэж, төсвийн сахилга бат алдагддаг. Тиймээс төсвийн тодотгол хийхгүй. Өөрөөр хэлбэл, миний байр суурь хэвээрээ байгаа гэсэн үг.
Харин хувь хүний орлогын албан татвараар 2018 онд нийтдээ 51 тэрбум төгрөг төсөвт орж ирнэ гэж тооцсон байсан. Одоо буцаагаад хуучин хэвэнд нь оруулахаар төсвийн орлого 21 тэрбум төгрөгөөр буурна. А80, АИ92 шатахууны онцгой албан татварыг бууруулснаар төсвийн орлого 68 тэрбум төгрөгөөр буурна. Гэхдээ үүнтэй холбоотойгоор төсөвт тодотгол хийх шаардлагагүй юм байна гэж үзсэн. Эдийн засгийн өсөлтийг дагасан бусад орлогоороо энэ мөнгийг нөхөх боломжтой.
Энэ үеэр нийгэмд тулгамдаад буй зарим асуудалд Ерөнхий сайд ийнхүү хариуллаа.
-Та 2019 оноос Улаанбаатарт ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй хэмээн мэдэгдэж байсан. Энэ талаар тодруулна уу?
-Хоёр жилийн хугацаанд 127 сургууль, 93 цэцэрлэг ашиглалтад оруулна. Ингэснээр гурван ээлжээр хичээллэхээ болино. Мөн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлж иргэдээ тогтмол үзлэгт оруулдаг болно. Өвчнийг бага дээр нь илрүүлэх нь чухал байна.
2019 оноос Улаанбаатарт ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй. Жилийн өмнөөс хэллээ шүү, иргэд минь бэлтгэлээ сайн базаагаарай. Үүнийхээ зэрэгцээ нүүрс боловсруулах үйлдвэр байгуулна. Энэ бүхнийг зохицуулах хууль гаргана. Боловсруулсан нүүрс, цахилгаан, газаар хангаж байж Улаанбаатар хотыг утаанаас салгана. Гэхдээ энэ бол эхний алхам. Цаашлаад иргэдээ бүрэн орон сууцжуулах бодлого баримтална. Энэ онд 10 мянган айлыг ипотекийн зээлд хамруулж, хоёр мянган айлыг түрээсийн байранд оруулна.
-Улаанбаатар төмөр зам хүний насжилтаар бол нэлээд хөгширч байна. Энэ тал дээр ямар нэгэн арга хэмжээ авах уу?
-Улаанбаатар төмөр замыг шинэчлэхээр ОХУ-тай ярьж байгаа. Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн замыг ч барих ёстой. Ер нь Тавантолгойг цогцоор нь хөдөлгөх ёстой. Гэхдээ яаж хөдөлгөхөө УИХ-аар оруулж хэлэлцэн шийдүүлнэ. Мөн Богд уулын урдуур тавих “Богд хаан” төмөр замыг эхлүүлнэ.
Харин агаарын тээврийн тухайд энэ онд Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад орно. Үүнтэй зэрэгцээд олон авиа компаниуд орж ирээсэй гэж хүсч байгаа. Өрсөлдөөнийг бий болгож байж үнэ буурна. 2017 онд жуулчдын тоо нэмэгдсэн. Цаашид улам нэмэгдүүлэхийн тулд агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх ёстой. Харин нефть боловсруулах үйлдвэр байгуулах тухай, бид энэ асуудлыг олон жил ярьж байна. Ихэнх нь цаасан дээр л байгаа. Цаасан дээр ч байхгүй зүйл ч бий. Энэ Засгийн газар энэ бүхнийг эхлүүлэх болно. Үндэсний аюулгүй байдал, эдийн засгаа бодсон ч шатахууны үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, эрчим хүчний үйлдвэрлэл чухал. Үүний эхлэл нь шатахууны үйлдвэрлэл байх болно. Үйлдвэр барьж байгуулах ажлыг энэ хавар эхлүүлнэ.
-Танай нам дотроо зөрчилтэй байгаа. Тиймээс Татвартай холбоотой асуудлаа бүрэн шийдэх боломжтой юу?
-Хуулийн төслүүдээ ирэх гурав дахь өдөр УИХ-д өргөн бариад, хаврын чуулган завсарлахаас өмнө шийдвэрүүлнэ гэж төлөвлөж байгаа. Өнөөдөр бүлгийнхээ хуралд танилцуулна.
-Газрын тос боловсруулах үйлдвэр барина гэдэг нь зөв. Гэхдээ түүхий эдээ хаанаас авах вэ?
-22 цэг дээр газрын тосны эрэл хайгууль хийж зарим дээр нь илэрч байгаа юм билээ. Тиймээс түүхий эдэд санаа зовох шаардлагагүй. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийг дагаад 30 төрлийн үйлдвэр байгуулагдана.
-Засгийн газар танхимын зарчмаар ажиллах ёстой. Гэтэл нэг дэд сайд нь Оюутолгойн асуудлаар байр суурь илэрхийллээ. Мөн нэг сайд чинь зуух тараана гэж хэлээд таньд загнуулсан. Ер нь танхимын зарчим хангагдаж байгаа юу?
-Зуух тараах асуудал байхгүй. Миний өмнө нь хэлсэн арга хэмжээнүүдийг л авна. Оюутолгойн асуудлаар янз бүрийн байр суурь байгаа. Би саяхан “Рио Тинто” группийн тэргүүнтэй уулзсан. “Эзэн нь юм аа мэдэж эрэг нь усаа хашдаг” гэж манай монголчууд ярьдаг гэдгийг хэлсэн. Цаашдаа энэ ордоос хүртэх ашгийн төлөө ажиллах болно.
-Ц.Нямдож сайдын машин олны анхаарлыг татаж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Би Ц.Нямдорж сайдад “Машинаа буцаагаад зар” гэж хэлсэн. Өөрөө аваад уначихаагүй юм билээ л дээ. Гэхдээ олон нийтийн анхаарлыг татаж байгаа учраас энэ асуудлыг шийднэ.
-УИХ дэмжлэг авсан Элчин сайд нарыг томилохгүй удаж байна. Энэ асуудлаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Элчин сайд нар томилогдох ёстой. Энэ асуудлаар Ерөнхийлөгчтэй өнөө, маргаашгүй уулзаж тодорхой шийдвэр гаргана.
-Хуурамч шатахуун борлуулж байгаа тухай мэдээлэл гарах боллоо. Энэ асуудлаар Засгийн газарт тодорхой мэдээлэл ирсэн үү?
-Хуурамч шатахууны асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа.
Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ОУВС-гийн ажлын хэсэгтэй хэд хоног хэлэлцээр хийсэн байна. Энэхүү уулзалтаар хоёр тал дөрвөн зүйл дээр тохирчээ.
Засгийн газрын зүгээс иргэдээ эх оронд нь эрүүл саруул амьдруулахад таван зүйл шаардлагатай хэмээн үзэж байна. Тодруулбал:
Ингэж байж монгол хүн сайн сайхан амьдарна. Үүний төлөө ажиллах болно гэдгээ Ерөнхий сайд тодотгов. Харин энэхүү таван зорилтыг хэрэгжүүлэхийн тулд долоон зүйл хийх ёстой хэмээв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.