Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нэгдүгээр сарын 29-ний өдөр ОХУ-ын “Роснефть” компанийн удирдлагуудтай Улаанбаатарт хэлэлцээр хийхээр болжээ. Ямартай ч хоёр тал зөвшилцөж чадах эсэх нь энэхүү уулзалтаар тодорхой болох юм.
Сар шинэ дөхсөн энэ өдрүүдэд шатахууны хомсдол үүсч, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх хандлагатай байгааг албаны хүмүүс онцолж байгаа юм. Өнөөдрийн байдлаар шатахуун түгээх станцуудын гадаа уртаас урт дараалал үүссэн байдалтай байна. Энэхүү нөхцөл байдалд Засгийн газраас арга хэмжээ авч иргэдийн олонх нь хэрэглэдэг А-80, АИ-92 шатахууны онцгой албан татварыг тэглэж, бусад төрлийн шатахууны онцгой албан татвар болон үнэ нэмснийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан. Гэвч энэ нь түр аргацаасан хэлбэр болохыг албаныхан тодотгож байна. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нэгдүгээр сарын 29-ний өдөр ОХУ-ын “Роснефть” компанийн удирдлагуудтай Улаанбаатарт хэлэлцээрийн ширээнд суухаар болсон байна. Учир нь ОХУ-ын талаас энэ чиглэлээр цаашид дэмжлэг үзүүлэн ажиллахад нааштай хариулт хэлээд байгаа аж.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.