Шадар сайд Ө.Энхтүвшин 2017-2018 оны өвөл, хаврын болзошгүй хүндрэлд зориулан төсвийн хөрөнгөөр бүрдүүлсэн улсын нөөцөөс шаардлагатай өвс, тэжээлийг өвөлжилт хүндэрч, мал тэвээргээ алдахаас урьтан малчдын гарт хүргэх саналаа Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулж, шийдвэрлүүлэхээр болсон байна. Өвөлжилтийн нөхцөл байдал 2018 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос Архангай аймгийн 12, Баян-Өлгий аймгийн тав, Булган аймгийн 12, Дорнод аймгийн нэг, Завхан аймгийн 14, Орхон аймгийн хоёр, Өвөрхангай аймгийн ес, Сэлэнгэ аймгийн нэг, Төв аймгийн 27, Увс аймгийн 17, нийт 10 аймгийн 100 суманд “Цагаан зудтай” буюу “Цагаанаар зудархуу” нөхцөл байдал үүссэн байна.
Цаг уурын байгууллагаас гаргасан Зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь буюу Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд аймгийн зарим сумын нутгаар нэн их буюу их эрсдэлтэй, 30 гаруй хувьд нь дунд зэргийн эрсдэлтэй байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.