Утааны эсрэг энэ сарын 13-нд хэвтээ жагсаал хийнэ

2018-01-8 Мэдээ, мэдээлэл

“Утааны эсрэг аав ээжүүд” төрийн бус байгууллагаас энэ сарын 13-нд Сүхбаатарын талбайд хэвтээ жагсаал зохион байгуулахаар болжээ. Засгийн газар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах далайцтай арга хэмжээ авахгүй байна гэж үзэн, чимээгүй хэвтээ жагсаал хийхээр шийдсэн байна.

Тэд “Төр засгийн удирдлагууд 2004 оноос эхлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга замын тухай ярьж эхэлсэн байдаг. Харамсалтай нь төсөл хөтөлбөрийн үр дүн муу байгаа нь өнөөдөр бидний нүдэнд ил тод харагдаж байна” гэж мэдэгдэв.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.