Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээний өнөөдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал барилдсангүй. Тэрбээр өнөөдрөөс эхлэн башёг орхиж байна. Башёгийн эхний өдөр магэшира Шёодайд, өчигдөр Икиод ялагдсан их аваргын бэртэл сэдэрчээ. Хакүхо албан ёсоор мэдээлэл хийгээгүй ч мэргэжилтнүүд янз бүрийн тайлбар дэвшүүлжээ. Гэхдээ аваргын хувьд башё эхлэхээс өмнө Кисэносатогийн дэвжээнд очиж, бэлтгэл хийх үед баруун хөлөндөө бэртэл авсан гэдгийг Миягино ояката хэлжээ. Тиймээс түүнийг өчигдрийн ялагдлын үеэр бэртлээ сэдрээж, башёг өнжихөөс аргагүй болсон гэдэг тайлбарыг өгчээ.
Өнөөдөр Хакүхотой барилдах байсан комосүби Митакеити гурав дахь ялалтаа авлаа.
Шинэхэн аварга Кисэносато Икиогоор тав дахь даваагаа авсан бол озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Такановаг давлаа. Башёг Кисэносато, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын таван бөх 5-0 амжилттайгаар тэргүүлсэн хэвээр байна. Манай аваргуудаас Какүрюү М.Ананд дөрвөн даваа, нэг унаатай, Харүмафүжи Д.Бямбадорж гурван даваа, хоёр унаатайгаар тэргүүлэгчдийн хоёр, гуравдугаар эгнээнд бичигдэж буй.
Ж.Батдорж
10 цагийн өмнө
15 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.