Хоёр оны босгон дээр сайн, муугаа дүгнэдэг нь хүний ёсон билээ. Улирч буй онд авлигын хэрэг 39 хувиар өсчээ.
Гэхдээ ч эдийн засгийн хямрал үүссэн энэ үед бүх нийтээрээ бүсээ чангалж, өмх махны төлөө өр зүрхээ өмөлж суухаар зарим нь ч болсон гэдэс цатгалан явбал болоо доо. Авлига аваад ч болов хөрөнгөжиж байвал ганц өрх ч гэсэн төр нийгэмд дараа болохгүй аштай юу. Ёстой чаддаг юманд арга алга гэж. Хүн юм өгөөд байхад авахгүй гээд яах вэ, авч л таарна биз дээ.
Ер нь бодоод байх нь ээ, хүн гэгч байгалийн амьтан хойно яаж ч усанд орж, гоёж гоодсон ч амьтны авираа гээдгүй бололтой юм. Өөрөөсөө хүчин мөхөс нэгнийхээ өнгөтэй өөдтэйг ямар нэгэн зальжин арга эсвэл эмзэг сэдэв дээр нь дөрөөлж авдаг нь байгалийн жам ч юмдаг уу.
Ямартай ч улирч буй 2017 он авлига хүртэх боломжтой цагаан захтнуудад тун ээлтэй жил байсныг холбогдох тоо баримт илтгэж байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.