НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн газрын албаны үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэд, оршин суугчдын санал гомдлыг хэлэлцэх зорилгоор 2017 оны 12 сарын 22-ны өдрөөс эхлэн 2018 оны 1 сарын 18-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд иргэдийн саналыг хүлээн авах тухай захирамж гаргалаа.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн иргэд, оршин суугчид та бүхэн газрын харилцаа, газар өмчлөл, эзэмших эрх, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаатай холбоотой санал гомдлоо НИТХ-ын Ажлын алба болон “Нэг цэгийн үйлчилгээ”-ний цэгүүдэд гаргаж болох юм. Иргэдийн саналд үндэслэн олон нийтийн хэлэлцүүлгийг 2018 оны 1-дүгээр сард багтаан зохион байгуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахаар болжээ.
Тиймээс нийслэлчүүд та бүхэн газрын харилцаатай холбоотой санал, гомдол, хүсэлтээ Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандан дээр дурьдсан хугацаанд багтаан гаргаж болох юм байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.