Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас санаачлан Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, аюул уршгийн талаар бодит мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх “Мансууралгүй ирээдүй бидний сонголт” сургалт зохион байгуулав.
Энэ сургалтад ерөнхий боловсролын сургуулийн Орчлон 9-12 дугаар ангийн сурагчид хамрагдсан бөгөөд тэд энэ төрлийн бодисын хор хөнөөл, түүнтэй холбоотой гэмт хэргийн талаар мэргэжлийн хүмүүсээс сонсож, мэдээлэл авах нь тодорхой хэмжээний мэдлэгтэй болж өөрийгөө болон найз нөхдийгөө буруу зуршлаас хамгаалах, бусдад уруу татагдахгүй байх ач холбогдолтойг ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ариунжаргал хэллээ.
Энэ онд мансууруулах бодистой холбоотой хэрэгт насанд хүрээгүй хүн холбогдсон 18 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.