“Америк дахь Монголчуудын хөдөлмөрийн яармаг-2017” АНУ-ын Сиэтл хотод энэ сарын 18-20-нд болно. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй тус хөдөлмөрийн яармаг нь Монголын ажил олгогчид, хүний нөөцийн мэргэжилтнүүд ирээдүйн шилдэг боловсон хүчнээ Америкийн шилдэг их, дээд сургуулиудад сурч буй оюутнууд болон мэргэжлээрээ ажиллаж буй чадварлаг залуусаар ирээдүйн боловсон хүчнээ олоход нь туслах зорилготой.
Гурван өдөр үргэлжлэх хөдөлмөрийн яармагийн хөтөлбөрт хүндэт зочдын илтгэл яриа, нээлттэй хэлэлцүүлэг, сургалт семинар, Сиэтл хотын аялал болон томоохон компаниудын аялал багтжээ. Мөн оюутан, залууст зориулж CV/resume бичих, ажлын ярилцлаганд бэлтгэх, ажил хэрхэн хайх талаар сургалт зохион байгуулах юм.
Сургалтаар Монголоос ирсэн, туршлагатай хүний нөөцийн төлөөлөгчид Монголын ажлын зах зээлийн талаар оюутан залууст сонирхуулж, Монголдоо хэрхэн ажлын гараагаа эхлэх талаар бодит мэдээллийг хүргэх юм. Цаашлаад зочид Америкийн төгсөгчдийн давуу тал болоод түгээмэл гаргадаг алдаа дутагдлаас хуваалцан оролцогчдын асуултад хариулж сонирхолтой яриа өрнүүлэх аж.
Өнгөрсөн жилүүдэд хөдөлмөрийн яармагийг 2014 онд Чикагод, 2015 онд Вашингтон ДиСид, 2016 онд Сан Франциско хотод тус тус зохион байгуулж байв.
Тус яармагт жил бүр дунджаар 200 орчим оюутан, залуучууд хүрэлцэн ирдэг бөгөөд өнгөрөгч жилүүдэд энэхүү арга хэмжээг АНУ дахь Монголын ЭСЯ, Хөдөлмөрийн Яам, НийслэлийнХөдөлмөрийн Газар зэрэг байгууллага дэмжин ажиллажээ.
А.Уянга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.