Эмэгтэй уран бүтээлчдийн төлөөлөл нэгдэн хүчирхийллийн эсрэг уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гаргах гэж байна. Үзэсгэлэнгийн нэр “Төөрдөг байшин”.
Тэд “Төөрдөг байшин” үзэсгэлэнд “Амьдрал бол төөрдөг байшин юм гэвч өрөө бүрт аз жаргал бий…хаалгийг нээ” уриан дор нэгдэн оролцож, өөрсдийн бүтээлээ олон нийтийн хүртээл болгоно.
Уран бүтээлээрээ нийгэмд тулгарч буй хүүхэд эмэгтэйчүүд болон хүний эрх зөрчигдөж байгаа олон асуудлуудад хэтэрхий бараан мэдээ мэдээлэл цацаж иргэдийг түгшээх бус урлаг уран сайхны аргаар эдгээр хүнд хэцүү асуудлуудыг яаж даван гарах вэ гэдэг эерэг нөлөөлөл үзүүлэх юм.
Мөн энэхүү үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг сурталчилан таниулах, эмэгтэй уран барималчдын үзэсгэлэнд зориулан бүтээсэн уран бүтээлийг олон нийтийн гудамж талбайд байрлуулан тавих, бичил цэцэрлэгт хүрээлэн бий болгох төслийн эхлэлийг тавих зорилготой юм байна. Үзэсгэлэнгийн хугацаанд тухайн уран бүтээлчийн зөвшөөрөлтэйгөөр худалдан борлуулагдсан уран бүтээлийн үнийн дүнг эмзэг бүлгийн, хараа хяналтгүй, амьдралын нөхцөл байдал хүнд хэцүү хэдий ч сурч боловсрох чин хүсэл эрмэлзэлтэй урлагийн авъяастай өсвөр насны хүүхдүүдийн цаашдын сурч боловсрох үйлсэд нь хандив болгон өгөхөөр зорьжээ.
“Төөрдөг байшин” үзэсгэлэн Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн дэргэдэх “Орд арт” галерейд энэ сарын 24-ний өдөр нээлтээ хийнэ. Зочлон саатаарай.
Б.Зулсар
4 цагийн өмнө
5 цагийн өмнө
8 цагийн өмнө
8 цагийн өмнө
Өчигдөр
87365
30399
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.