Олон улсын пауэрлифтингийн холбооны насанд хүрэгчдийн ДАШТ энэ өдрүүдэд Чехийн Пилсен хотод болж байна.
47 дахь удаагийн тэмцээнд манай улсаас найман тамирчин өрсөлдсөнөөс хэвтээ шахалтын 83 кг-ын жинд Б.Гансүх хүрэл медаль хүртлээ. Тэрбээр цээжиндээ 242.5 кг-ыг шахсанаар Ази тивийн дээд амжилтыг таван кг-аар ахиулав. Энэ жинд түүнээс гадна 19 орны пауэрлифтингчид өрсөлджээ. Ийнхүү Монголын баг тамирчид тэмцээн эхлээд гурав хоноход хоёр хүрэл медаль хүртээд байна.
2026-01-28
2026-01-27
2026-01-26
2026-01-26
2026-01-23
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.