Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлэх цаг авах VISAPOINT системийн үйлчилгээг өнгөрсөн сарын 31-ний өдрөөр тасалбар болгон зогсоосноо тус ЭСЯ-наас албан ёсоор мэдэгдлээ.
Ингэснээр ирэх сарын нэгний өдрөөс эхлэн БНЧУ-ын ЭСЯ-аар дамжуулан виз авах шаардлагатай Шенгений орнуудын болон Чех улсад оршин суух зөвшөөрөл мэдүүлэх ярилцлагын цагийг цаашид VISAPOINT системээр дамжуулан товлох боломжгүй болж байна. VISAPOINT системээр дамжуулан энэ оны 11 дүгээр сарын 1-30-ны өдөр виз, оршин суух зөвшөөрөл мэдүүлэх ярилцлагын цаг аваад байсан иргэдийн хувьд олгогдсон цагтаа уг ЭСЯ-аар үйлчлүүлэх боломжтой гэнэ.
БНЧУ нь виз мэдүүлгийн шинэ системийг ирэх сарын нэгний өдрөөс эхлэн нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Тиймээс VISAPOINT системийн үйлчилгээг зогсоосонтой холбоотой цаашид хэрхэн богино болон урт хугацааны виз мэдүүлэх цаг товлох талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ сарын 24-нд БНЧУ-ын Гадаад хэргийн яам, Улаанбаатар хотод суугаа ЭСЯ-аар дамжуулан олон нийтэд хүргэх гэнэ.
А.Уянга
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.