Туркийн Анталья хотноо болж буй Олон улсын гандболын холбоо /ОУГХ/-ны ээлжит XXXVI их хурлаар Монголын гандболын холбоонд “Дэлхийн шилдэг гандболын спортын холбоо”-ны цом, өргөмжлөлийг тус байгууллагын ерөнхийлөгч, доктор Хассан Мусфата гардуулав. Шагналыг тус их хурлын төлөөлөгчөөр оролцож яваа Монголын гандболын холбооны ерөнхийлөгч, Монгол улсын гавьяат дасгалжуулагч, доктор Д.Жаргалсайхан гардан авсан байна. Анх удаагаа хөгжиж байгаа орнуудын дунд гандболын спортын сонгон шалгаруулалтыг 2014-2017 оны ажлын үзүүлэлтээг дүгнэхэд Монголын гандболын холбоо (МГХ) шалгаран уг нэр хүндтэй шагналын эзэн болов.
Гандболын спорт нь 1936 оноос эхлэн зуны олимпийн хөтөлбөрт орж, багийн спортын үндсэн төрлүүдийн нэг юм. МГХ нь өөрийн эх орондоо 2014 онд анх удаагаа ОУГХ-ны цомын төлөө тэмцээнийг хүлээн авч явуулан, баг тамирчидаа удаа дараа Азийн спортын наадам, олон улсын тэмцээнд явуулан, спортын хэрэглэл материалаар хангагдан, үндэсний хэмжээнд бүх насны ангилалаар УАШТ-ийг зохиож, олон улсын сургалтыг олон удаа хүлээн авч, 2016 оноос эхлэн лигийн тэмцээнийг зохиож, хөгжлийн тусгай хөтөлбөр гарган төв, орон нутагт гандболын спортыг дэлгэрүүлэн хөгжүүлсэн. Мөн Азийн болон олон улсын холбоодтой байнгын харилцаа холбоотой ажиллаж байдгийг ОУГХ ийнхүү өндөр үнэлэн, эрхэм дээд шагналаа Монгол Улсад гардуулахаар болжээ.
Хөгжингүй орнуудын гандболын спортын холбоодыг шалгаруулах энэ удаагийн шалгаруулатад “Рио-2016” олимпийн гандболын эмэгтэй төрөлд олимпийн аварга болж, өнгөрсөн 4 жилийн хугацаанд ОУГХ-ны гурван томоохон арга хэмжээг хүлээн авч явуулсан ОХУ-ын гандболын холбоог дэлхийн шилдэг спортын холбоогоор шалгаруулан шагналыг ОХУ-ын гандболын холбооны Ерөнхийлөгч С.Шишкаревт гардуулсан юм.
1 цагийн өмнө
3 цагийн өмнө
3 цагийн өмнө
Өчигдөр
87365
30396
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.