Нийслэл, дүүргийн Засаг дарга нар Авлигатай тэмцэх газрын шалгалтад бүдэрлээ.
Байгалийн гамшигт үзэгдэл болон техникийн холбогдолтой томоохон осол болж тухайн аймаг, дүүрэг, сумд хохирол гарвал түүнийг арилгахад зориулж Засаг дарга нар нийт баталсан төсвийнхөө 30 хувийг нөөцдөө авч үлддэг журамтай аж. Гэтэл гамшиг, ослын хохирлыг арилгахад чиглэсэн энэ хөрөнгийг Засаг дарга нар шагнал урамшуулал, баяр наадам, хүлээн авалт, тэмцээн уралдаан зохион байгуулахад зарцуулж байсан нь Авлигатай тэмцэх газрын шалгалтаар илэрчээ. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нь есөн хүнийг ажлаас нь халж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гэж нийт 74.6 сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөсөө өгчээ. Дүүргүүдийн Засаг дарга нар ч энэ хөрөнгөө зориулалтын бусаар ашигласаар байна.
Ингэж Засаг даргын нөөц хөрөнгөөс шагнал, урамшуулал, тэмцээн уралдаан, наадам, туршлага солилцох аялалд, хүндэтгэл үзүүлэх, баяр тэмдэглэх, мэндчилгээ хүргэх зэрэг зардалд нийтлэг зарцуулсан нь буруу аж. Учир нь, гэнэтийн осол гамшиг болоод айл өрхийг нүүлгэн шилжүүлэх болбол Засаг дарга нар мөнгөгүй сууж байна. Тиймээс даруй Сангийн сайдын тушаалаар 2012 онд батлагдсан Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмыг яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатайг Авлигатай тэмцэх газар онцлов. Өөрөөр хэлбэл, Засаг даргын нөөц хөрөнгөд жилдээ дунджаар 400-600 сая төгрөг тусгагддаг байна. Энэхүү хагас тэрбум шахуу төгрөгийг буюу төсвийн хөрөнгийг гэнэтийн осол, байгалийн давагдашгүй аюулд нь зориулалтын дагуу нь зарцуулах шаардлагатай гэж Авлигатай тэмцэх газар үзжээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.