2016 оны УИХ-ын сонгуулиас хойш МАН-д бий болсон “олдвол өлдөх”-ийн зовлон дуусахгүй нь бололтой. УИХ дахь 65 гишүүнтэй бүлэг нь 33, 32-оороо хуваагдаад байсан. Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаны дараа “эсэргүү” 33-ын бүлэг задарсан байна. Энэ нь ч өнөөдөр /2017.11.2./ Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг авч үлдэхэд харагдсан.
“33”-ын бүлгээс Г.Занданшатар, Б.Жавхлан, Б.Батзориг, Б.Баттөмөр, Б.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир, Ж.Ганбаатар, Я.Содбаатар нарын арваад гишүүн өрх тусгаарлаж, нууцаар уулзалдах болжээ. Тэд өөрсдийгөө “Их 10”-ын бүлэг хэмээн нэрлэсэн байна. Энэ бүлэг мөн л Энканто хавиар уулзалддаг гэнэ.
Тэд “…“33”-ын бүлэг явцгүй болсон. Тиймээс засаг талдаа ойрхон байж томоохон томилгоонд оролцож, тойрогтоо хэрэгтэй ажлуудаа амжуулсан нь дээр” гэж үзэж байгаа ажээ.
Нөгөөтэйгүүр хэдхэн хоногийн дараа МАН-ын Их хурал болж, У.Хүрэлсүх намын дарга болно. Түүний дараа энэ багцаараа явсаар МАН-ын дараагийн даргад Г.Занданшатарыг сойно гэх яриаг ч хийгээд амжсан бололтой. Гэхдээ Энэ арваад гишүүн “Их 10” уу, “элсний 10” болох уу гэдгийг цаг хугацаа харуулна.
Харин нөгөө талд нь Сү.Батболдын фракц “33”-ын буурин дээр үлдэж байна гэсэн үг. Тэдний хувьд “32”-ын болон “Их 10”-ын бүлэгт хавчигдаж, буланд шахуулсан маягтай байгаа юм байна.
Эх сурвалж: www.polit.mn
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.