Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд шалгалт хийжээ.
Шалгалтанд 636 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан байна. Эдгээрээс 192 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зохих орон тоонд ажиллуулаагүй, ажлын байрны төлбөрийг төлөөгүй байна. Улсын байцаагчийн 116 акт үйлдэж 348 сая төгрөгийн нөхөн төлбөр тавьснаас 97 байгууллагад 277 сая төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн санд төвлөрүүлсэн аж. Мөн 125 аж ахуйн нэгж байгууллагад 25.4 сая төгрөгийн захиргааны хариуцлага ногдуулж, 100 аж ахуйн нэгжид 6 заалт бүхий улсын ахлах байцаагчийн зөвлөмжийг хүргүүлсэн гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн дээр хэллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.