Манай тамирчид ДАШТ-нээс 22 медаль хүртжээ

2017-11-6 Спорт

Польш улсын Дабки хотноо зохион байгуулсан даамын өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улсаас 24 тамирчин оролцож зургаан алт, есөн мөнгө, долоон хүрэл нийт 22 медаль хүртсэн амжилт үзүүлжээ.

Тэмцээний үндсэн төрөлд U-17 насны хөвгүүдийн ангилалд Ц.Чинзориг мөнгө, охидын ангилалд Г.Дүүрэнбилэг хүрэл, U-11 насны хөвгүүдийн ангилалд П.Эрхэмбилэг хүрэл медаль хүртсэн байна. Г.Дүүрэнбилэг өмнө нь 2013 онд мөнгөн медаль хүртсэн бөгөөд дэлхийн аваргын хос медальтай Монголын анхны даамчин боллоо. Мөн U-13 насанд Б.Энхрийлэн шагналт IV, Б.Мишээл V байрыг тус тус эзэлжээ.

Энэ тэмцээнээс Монголын баг тамирчид блиц буюу түргэвчилсэн тоглолтоор Б.Есүй (U-11) мөнгө, А.Дашчирэв (U-11), Б.Отгон-Эрдэнэ (U-20) тус тус хүрэл медаль хүртсэн юм.

Харин Турк даамын төрөлд Б.Есүй (U-11), С.Болор (U-11), Б.Мөнхжин (U-14), Б.Энхрийлэн (U-14), Г.Дүүрэнбилэг (U-17), С.Мөнх-Оргил (U-17) нар алтан медалийн эзэд болжээ. Харин Л.Надмид (U-11), Б.Мишээл (U-14), Б.Баярманлай (U-14), Б.Сэлэнгэ (U-17), Т.Мөнх-Оргил (U-17), Б.Отгон-Эрдэнэ (U-20), А.Түшигбаяр (U-20) мөнгө, А.Дашчирэв (U-11), Б.Анужин (U-14), Б.Батцэцэг (U-20) хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.