Нийт нутгаар үүссэн гангийн улмаас үр тарианы болон хадлангийн ургац тодорхой хувиар буурч, 225.0 мянган тонн хүнсний улаанбуудай, 51.0 мянган тонн тэжээл, 6000 тонн үрийн улаан буудай шаардлагатай байна.
Тиймээс ОХУ-аас зах зээлийн үнээс хямд үнээр улаанбуудайг ирэх сард оруулж ирэхээр болжээ. Мөн Барнаул хотоос Баруун аймгуудын тэжээлийн хэрэгцээг хангах бол Новосибирск мужаас төв болон говийн бүсийн тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, хомсдлоос үүссэн үнийн хөөрөгдлийг зогсоох зорилгоор тэжээл импортлоход дэмжлэг үзүүлэхийг ОХУ-аас хүссэн байна.
Мөн ОХУ-ын Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр 10.0 сая ам.долларын газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг худалдахаар тохирч, эхний ээлжийн тоног төхөөрөмжийг өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр хүлээн авсан байна.
Мал сүргийг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд манай улс ОХУ-аас 4.2 сая тун вакциныг хүмүүнлэгийн тусламжаар авахаар болсон. Энэ хүрээнд эхний ээлжинд 2.6 сая тун шүлхий өвчнөөс сэргийлэх вакциныг хүлээн авчээ. Харин үлдсэн 1.6 сая тун шүлхий өвчний вакциныг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан нийлүүлэх юм байна.
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.