Энэ удаагийнхаа зочноор Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтын Ерөнхийлөгч Д.Дамбыг урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Уул уурхайн салбарын өнөөгийн байдлыг сонирхож байна. Тэр дундаа нүүрсний үнэ ханш ямар байгаа вэ?
-Уул уурхайн салбарын өнөөгийн байдал урьд жилүүдийг бодвол их тааруу байна. Шалтгаан нь хоёр хүчин зүйлээс хамаарч 3-4 жилийн өмнөх үнээс доошоо унасан байгаа. Нэгдүгээрт, дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унасантай холбоотой. Бүтээгдэхүүний борлуулалт маш муу байна. Ялангуяа нүүрсний үнэ доод цэгтээ хүрсэн. Цахим мэдээгээр нэг тонн нүүрсний үнэ 40 гаруй ам.доллар гэж яригдаж байна. Бодит байдал дээр энэ ханшаар борлуулж байгаа газар байхгүй. 30 гаруй ам.доллараар өгч байна. Энд зовлон бий. Машиныг зогсоож болно. Харин хүнийг бол үгүй. Тэдний ар гэрийн амьдрал, цалин хөлс гээд олон хүний асуудал сөхөгдөнө. Дээр нь уул уурхайн салбарт үйлчилгээ үзүүлдэг монголын аж ахуйн нэгж, хувь хүмүүс бүр баларахад хүрч байна. Олон юман дээр ажиглагдаж байна. Үүнээс болж олон аж ахуйн нэгж зогсох, дампуурах зам руу орлоо.
-Зарим хүн уул уурхайн салбарыг Монголын эдийн засгийн тулгуур гэж ойлгодог шүү дээ. Гэтэл энэ салбарын ажил тааруухан байдаг. Яавал дээр вэ?
-Энэ тухай ойлголтыг зарим хүн эсэргүүцдэг. Тийм биш гэж ярьдаг. Юу ч гэж шүүмжилж онол тавиад нэмэргүй. Бодит байдал дээр авч үзвэл уул уурхайн салбар гол цөм болчихсон. Жишээлбэл, уул уурхайд үйлчилдэг туслан гүйцэтгэгч компаниуд хүнд байдалд орлоо. Энэ нь улс орноороо хүнд байдалд орох нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Эх үүсвэр нь энэ. Тэрнээс биш Улаанбаатар хотод автобус явдгаараа л явж байна. Ресторан хоолны газрынхан ярьж байгаа шүү дээ. Одоогоос хэдэн жилийн өмнө үйлчлүүлэгч дүүрэн байдаг байлаа. Одоо алга гэж. Худалдаа наймаа хийдэг хүн байхгүй, зочид буудалд хүртэл ордог хүнгүй болж гэж ярьж байна. Тэгэхээр үйлчилгээний байгууллагад хүртэл нөлөөлж байгаа биз. Бид ярьдаг. Уул уурхайн салбарт нэг ажлын байр бий болоход цаана нь таваас доошгүй ажлын байр давхар бий болдог гэж. Тэгэхээр энэ бол яах аргагүй үнэн зүйл. Өөрөөр хэлбэл, таваас доошгүй ажлын байранд хүндрэл учирч байна гэсэн үг. Зарим нь үйл ажиллагаагаа зогсоож байна шүү дээ.
-Энэ салбарт олон жил ажилласан таны амнаас бодит байдлыг мэдэх боломжтой болов уу. Тэгвэл үүнээс хохирол багатай гарахын тулд төр засгаас ямар арга хэмжээ авбал дээр вэ?
-Уул уурхайн салбарт нөлөөлж байгаа хоёр хүчин зүйлийн нэгийг дээр хэлсэн. Тэгвэл хоёр дахь хүчин зүйл нь төр засгийн бодлого зохицуулалт маш муу байна. Төр засаг тогтворгүй, байсхийгээд л Засгийн газраа сольдог. Урьд өмнө баримталж байсан бодлого нь хэд хоног, эсвэл сарын дараа өөрчлөгддөг. Энэ байдал уул уурхайн салбарт асар их саад тотгор болж байна. Ганц гадных биш дотоодын хөрөнгө оруулалтад ч нөлөөлж байна. 2014 онд гаргасан билүү Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчилсэн. Нэлээд нааштай хууль болсон. Гэсэн хэдий ч төрөөс явуулж байгаа энэ салбарын бодлого төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа нь засгийн хямралтай холбоотой. Ийм хоёр гол хүчин зүйлээс болж уул уурхайн салбар доголдож байгаа юм. Харин дэлхийн зах зээл дэх үнэ ханшийг бид яалтай билээ. Зохицуулах боломжгүй. Тийм учраас уналтаас аль болох бага хохирол амсах гол чиглэл нь төр засгийн бодлого. Төр тогтвортой байх, бодлогоор зарим арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
Уул уурхайн салбарт нөлөөлж байгаа хоёр хүчин зүйл байна. Үүнд, төр засгийн бодлого зохицуулалт маш муу байна. Төр засаг тогтворгүй, байсхийгээд л Засгийн газраа сольдог. Урьд өмнө баримталж байсан бодлого нь хэд хоног, эсвэл сарын дараа өөрчлөгддөг. Энэ байдал уул уурхайн салбарт асар их саад тотгор болж байна…
-Тухайлбал…?
-Бид маш олон жил маргаж байна. Бүүр дэмий юман дээр хүртэл маргалддаг. Тагтаа хар, цагаан гэж хоёр тал яриад л… Гэтэл тагтаа цагаан, хөх, хар ч байдаг. Хэрэггүй зүйл дээр маргаж байгаатай адил төмөр зам барина, барихгүй, зөв, буруу, нарийн, өргөн цариг гээд маргалдах юм. Үүнд цэг тавьж монголын Засгийн газар төмөр замаа хурдан барих хэрэгтэй. Хүнд хэцүү үед биднийг аврах гол алхам энэ. Яагаад гэвэл уул уурхайн бүтээгдэхүүн овор хэмжээ ихтэй. Тээвэр шаарддаг. Ялангуяа нүүрс. Энэ нөхцөлд төмөр зам тавихгүйгээр тээвэрлэлтийг өнөөдрийг хүртэл автомашинаар зөөж байгаа нь өндөр өртөгтэй тул компаниудыг шууд сөхрүүлж байна. Алдагдалд оруулж байна. Тэгэхээр эхний ээлжид төмөр замын асуудлыг шийдэх. Хэдэн жил маргалдаж, сүүлдээ бие биенийгээ шоронд хийж байна шүү дээ. Эцсийн бүлэгт төмөр зам нь нэг метр ч ахисангүй. Хэн хийхийг нь ч шийдээгүй. Миний ойлгож байгаагаар энэ ажлыг хэн хийхийг шийдэх гэж маргалдлаа. Төрд шургалсан бизнесийн бүлэглэлүүд булаацалдаж гацаанд орууллаа. Үүнийг хурдан шийдэх хэрэгтэй. Төмөр замыг хурдан тавибал тээврийн зардлаа хэмнэнэ. Тээврийн зардал 30-аас доошгүй хувиар буурах боломжтой.
-Одоо ч авто тээврээр зөөж байгаа хэрэг үү?
-Тийм. Гэтэл машинаар тээвэрлэх нь олон сөрөг талтай. Нэгдүгээрт, өртөг өндөр. Хоёрдугаарт, байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Газар эвдэнэ, аваар осол гарна. Дээр нь цаг хугацаа алдана. Төмөр замаар тээвэрлэвэл гаалийн шалгалтаар гарахад рентгин туяагаар нэвт хараад л хилээр гаргана. Гэтэл машинаар зөөхөд дугаарлаж хононо. Жолооч нь хүртэл шалгуулна. Их бэрхшээлтэй. Машинаар тээвэрлэх асуудлыг багасгахаас өөр арга байхгүй.
-Нүүрснээс гадна бусад төрлийн эрдэс баялгийг дурьдах хэрэгтэй болов уу?
-Өнөөдөр үнэ ханш нь гайгүй байгаа уул уурхайн олон бүтээгдэхүүн байна. Үүнд төр засаг анхаарах хэрэгтэй. Нүүрс, зэс хоёр яриад суудаг. Монгол орон асар их баялагтай. Олон төрлийн ашигт малтмал олборлох боломжтой. Дор хаяж 40 гаруй төрлийн ашигт малтмал олборлох боломж байдаг. Гэтэл гарын арван хуруунд багтах ашигт малтмал гаргаж байна. Нүүрс, зэс, алт, жонш, төмөр, цайр, цагаан, хар тугалаг зэрэг полиметал гээд ингээд л бараг дуусч байна. Манай улсад газрын ховор элемент гэж асар ховор түүхий эд бий. Шинжлэх ухаан техник хөгжиж буй энэ үед хамгийн өргөн түүхий эд нь энэ. Тэгэхээр үүний орд нөөц манай улсад байна уу. Байна. Миний ойлгож байгаагаар 4-5 ордод тодорхой хэмжээний хайгуул хийгдэж нөөцийг нь дахин тогтоосон шүү дээ. Үүнд яагаад хөрөнгө оруулалт хийхгүй байгаа юм. Арай гэж нэг юм хийх гэхээр стратегийн орд нэрлэж, төр эзэмшинэ гэдэг. Ингэхээр ашигт малтмалын лиценз эзэмшигчид нь хөдлөхгүй болдог.“Бидний юмыг төр булааж авна” гээд. Хөрөнгө оруулалт эрж хайхаа болиод хэзээ ирж дээрэмдэх юм бол гэж боддог. Энэ мэтчилэн элий балай нэр томьёо оруулсан худлаа эх оронч царайлсан хүмүүсийн гай их байна. Юм л болвол төр авна, төр эзэмших ёстой гэдэг. 34 хувь бага, 51-ийг нь авна гэх. Ингэвэл монголын уул уурхайн салбар яаж хөгжих юм. Ер нь ажиглаж байхад дэлхий дээр уул уурхайн бүтээгдэхүүний 80 гаруй хувь нь хувийн хэвшлийн уурхай байдаг. Дэлхийн хэмжээнд шүү. Тэгэхээр бид дэлхий нийтийн жишгээс салж давхиад буцаад социализм болгох гээд байгаа юм уу, төр авах тухай л ярьдаг.
-Миний ойлгосноор стратегийн орд гэдэг хаана ч байхгүй нэр томьёо гэж ойлгож болох уу?
-Стратегийн орд гэж байдаггүй юм. Харин стратегийн түүхий эд гэж бий. Үүнийг тодорхой хэмжээний бодлогоор зохицуулж болно. Юм болгон стратеги биш байхгүй юу. Жишээлбэл, монголд нүүрс стратегийн бүтээгдэхүүн биш. Хаа сайгүй нүүрс байна. Дэлхий дээр хамгийн их нүүрстэй орны тоонд манай улс орно. Тэгэхээр энийг төр авч яах юм. Заавал стратегит хамруулж яах юм. За яах уу. Уран зэрэг цэрэг дайны зориулалттай ашигладаг зүйлийг стратегийн бүтээгдэхүүн гэж ангилж болно. Тэрнээс стратегийн орд гэдэг үнэхээр утгагүй нэр томьёо. Энэ нэрээс болж олон төсөл гацчихаад байна.
-Таныхаар стратегийн орд гэхгүйгээр ажлыг нь эхлүүлбэл үр ашгаа өгөх үү?
-Өгөлгүй яах вэ дээ. Газрын ховор элементийн нөөц ихтэй. Үүнийг ашиглах ёстой.
Засгийн газар төмөр замаа хурдан барих хэрэгтэй. Хүнд хэцүү үед биднийг аврах гол алхам энэ. Яагаад гэвэл уул уурхайн бүтээгдэхүүн овор хэмжээ ихтэй. Тээвэр шаарддаг. Ялангуяа нүүрс. Энэ нөхцөлд төмөр зам тавихгүйгээр тээвэрлэлтийг өнөөдрийг хүртэл автомашинаар зөөж байгаа нь өндөр өртөгтэй тул компаниудыг шууд сөхрүүлж байна. Алдагдалд оруулж байна. Тэгэхээр эхний ээлжид төмөр замын асуудлыг шийдэх. Хэдэн жил маргалдаж, сүүлдээ бие биенийгээ шоронд хийж байна шүү дээ. Эцсийн бүлэгт төмөр зам нь нэг метр ч ахисангүй.
-Уул уурхайн салбарт үйлчлэх хууль эрх зүйн орчны талаар ярихгүй юу?
-Нэг үеэ бодвол нэлээн гайгүй болсон. Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт хийсэн. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлоготой болсон. Харин төрөөс баримтлах бодлогоо л хэрэгжүүлмээр байна. Хэрэгжүүлэхгүй юм бол яах гэж хууль эрхзүй болгож баталсан юм. Дээр нь дотооддоо зарим боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгтэй. Сая Засгийн газар Чехийн нэг компанитай коксын үйлдвэр барих тухай хэлэлцээр хийсэн байна билээ. Энэ мэт ажлыг эрчимжүүлмээр байна. Монголд коксжсон нүүрсний үйлдвэр барих нь маш чухал. Боловсруулах үйлдвэр байгуулж эцсийн бүтээгдэхүүн гаргана гэж ярьдаг. Түүнчлэн боловсруулах үйлдвэрийн технологийг ард түмэнд зөв ойлгуулах шаардлага бий. Энэ ажлыг дутуу хийдэг. Жишээлбэл, Эрдэнэтэд зэсийн үйлдвэр барина гэж олон жил ярилаа. Өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Хаана үйлдвэр байгуулах нь сонин биш. Хамгийн гол нь зэсийн баяжмалаас цэвэр зэс гаргаж авахад хүхрийн хүчил ялгардаг. Гаргаж буй бүтээгдэхүүнээс нэг дахин их хүхрийн хүчил гарна. Энэ хүчлийг яах вэ гэдэг асуудал дээр гацдаг. Хүхрийн хүчил химийн хортой элемент. Тэгэхээр үүнийг ямар нэгэн байдлаар ашиглах ёстой болж таарна. Байгальд ил, шууд хаяж болохгүй.
-Хүхрийн хүчлийг юунд ашиглах вэ?
-Маш олон юманд ашиглаж болно. Коксын үйлдвэр ашиглаж болно. Зэсийн баяжмалыг хайлуулж эцсийн бүтээгдэхүүн болгоё гэвэл үүнийг ашиглах ёстой.
-Монголын нүүрсний чанар хэр илчлэгтэй вэ?
-Нүүрс 2-3 янз. Коксждог, коксждоггүй, хагас коксждог нүүрс гээд. Коксждоггүйг нь эрчим хүчний нүүрс гэж нэрлэдэг. Хүрэн нүүрс гэсэн үг. Хүрэн нүүрсний нөөц агуу их. Үнэтэй нүүрс биш. Хаа сайгүй байдаг. Коксждог ганц нүүрс нь Өмнөговийн нутаг дэвсгэрт байдаг Тавантолгойн нүүрс юм. Үнэ хүрэх боломжтой. Тэгэхээр коксждог энэ нүүрсийг ашиглах, гаднын зах зээлд гаргах хэрэгтэй. Манай улсад нүүрсийг юунд хэрэглэх вэ. Түлшинд л хэрэглэдэг биз дээ. Гангийн үйлдвэр байхгүй. За яах уу дайвар бүтээгдэхүүн гэж ярьдаг. Шингэн түлш, хий гаргана гэж ярьдаг. Энэ бол дараагийн асуудал. Маш өндөр технологи, хөрөнгө оруулалт шаардана.
Хятадууд ирээд биднийг колончилно гэдэг зай ч байна. Бид асуудалд бизнес талаас нь хандах учиртай. Хятадуудад юмаа өглөө л гэнэ. Өөр хэнд өгөх юм. Гадаадынхан бидэнд атаархаж байна. Австралийн уул уурхайн компанийн эзэдтэй уулзаж байхад “Та нарт бид атаархмаар. Хятадтай бөөрөөрөө хиллэдэг. Тэр дунд танай нүүрсний орд Хятадтай ойр. Хятадын нүүрс хэрэглэдэг аж ахуйн нэгжүүд хойд талдаа байдаг. Та нар яагаад нүүрсээ олигтой борлуулж чадахгүй байгаа юм” гэдэг.
-Дэлхий нийт нүүрснээс татгалзаж шингэн түлш хэрэглэх болсон. Ийм үед манай нүүрс үнэд хүрнэ гэдэг юу л бол?
-Тийм л дээ. Яваандаа нүүрсийг эрчим хүчний зорилгоор дулааныг нь ашиглаж ирсэн түүх ард хоцорч хориг тавих гээд байна. Энэ хандлага руу явж байна. Үүнээс болж хэрэглээ багасч, үнэ ханш унаж мэдэх нь. Тэгэхээр хүссэн хүсээгүй хэзээ нэгэн цагт коксждог нүүрсний хэрэглээ багасна. Өнөөдөртөө дэлхий нийт нүүрсийг хориглоогүй. Тэрнээс өмнө бид давуу талаа ашиглаж нүүрсээ борлуулах хэрэгтэй байна. Хятадын дэд бүтцийг ашиглаж нүүрсээ тээвэрлэх асуудал чухал сэдэв. Хятад гэхээр толгойтой үс нь босоод явчих юм. Одоо энэ байдлаасаа ангижрах хэрэгтэй. XXI зуун шүү дээ. Хятадууд ирээд биднийг колончилно гэдэг зай ч байна. Бид асуудалд бизнес талаас нь хандах учиртай. Хятадуудад юмаа өглөө л гэнэ. Өөр хэнд өгөх юм. Гадаадынхан бидэнд атаархаж байна. Австралийн уул уурхайн компанийн эзэдтэй уулзаж байхад “Та нарт бид атаархмаар. Хятадтай бөөрөөрөө хиллэдэг. Тэр дунд танай нүүрсний орд Хятадтай ойр. Хятадын нүүрс хэрэглэдэг аж ахуйн нэгжүүд хойд талдаа байдаг. Та нар яагаад нүүрсээ олигтой борлуулж чадахгүй байгаа юм” гэдэг.
-Оюутолгой, Тавантолгой, Гацууртын орд гээд хэдхэн газарт эргэлдээд байна. Манай төр засаг яагаад бусад ордоо эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар ярихгүй байна вэ?
-Оюутолгой бол тэртээ тэргүй явдгаараа яваг. Тэнд хоёр дахь хөрөнгө оруулалт, далд уурхайгаа ажиллуулах асуудал бараг шийдэгдэж байгаа. Ерөнхий сайд гэрээнд нь гарын үсэг зурж, төлөвлөгөөг нь баталсан. Монголчуудаас хөрөнгө шаардахгүйгээр “Рио Тинто” аваад явчихна. Харин замд нь саад бололгүй элдвээр үймүүлэхгүй байх хэрэгтэй. Тавантолгой байна. Маш сайхан орд. Бурхнаас заяасан баялаг. Геологийн нөхцөл энгийн, хямд, маш их нөөцтэй. Сайн чанарын нүүрстэй ордыг ямар ч байсан ашиглаад явах бүрэн боломжтой. Монголчууд дангаараа ч чадна, гадныхантай хамтарч ч болно. Тавантолгойг улстөржүүлж бизнесийн бүлэглэлүүд булаацалдаад л гацааж байгаа юм. Үүгээр далимдуулж нэг нэгнийгээ унагах ажил явагдаж байна. Жирийн бидэнд хамаагүй юмыг тэнд маргалдаад ярьж байна. Миний хувьд гадаадынхантай хамтарна гэдгийг нэг талаасаа хүлээн зөвшөөрдөг.
-Яагаад?
-Бид дангаараа олборлож чадна. Гагцхүү олборлож гаргахаас гадна борлуулна гэж том ажил бий. Нүүрс мэтийн бүтээгдэхүүнийг олборлохоос илүү борлуулах нь хүндрэлтэй байдаг. Энэ асуудлыг хялбар шийдэхийн тулд Хятадын том компанитай хамтарвал нүүрсээ борлуулахад хялбар. Өөрийн гэсэн төмөр замын сүлжээтэй компани. Тэгэхээр бид төмөр замыг нь ашиглаж нүүрсээ Хятадад борлуулахаас гадна гуравдагч оронд гаргах нөхцөл бүрдэнэ. Тиймээс Японы “Сүмитомо”-той хамтрах тухай яригдаж байгаа. Үүнийг заавал гадныхантай хамтрах шаардлагагүй гэж ярих юм. Эцсийн эцэст бизнес бүлэглэлийн булаацалдсан гох дэгээ л дээ. Энэ боломжийг ашиглавал Япон, Солонгосын зах зээлд нүүрсээ гаргах боломжтой. Ийм учраас гадныхантай хамтрахгүй бол бид гонжийн жоо. Тээврийн сүлжээ, дэд бүтцийг нь ашиглах зорилгоор хамтрахаас өөр замгүй. Уурхайгаас нүүрс гаргаж машин, вагонд ачих нь монголчуудын чадах ажил шүү дээ.
Эцсийн эцэст бизнес бүлэглэлийн булаацалдсан гох дэгээ л дээ. Энэ боломжийг ашиглавал Япон, Солонгосын зах зээлд нүүрсээ гаргах боломжтой. Ийм учраас гадныхантай хамтрахгүй бол бид гонжийн жоо. Тээврийн сүлжээ, дэд бүтцийг нь ашиглах зорилгоор хамтрахаас өөр замгүй. Уурхайгаас нүүрс гаргаж машин, вагонд ачих нь монголчуудын чадах ажил шүү дээ.
-“Чалко”-гийн өрийн асуудал юу болж байгаа вэ. Танд энэ талаарх мэдээлэл байна уу?
-“Чалко”-гийн өр улс төрийнхний хор хөнөөл. Улстөрчдийн хийсэн балаг асар удаан үргэлжилж байна. Үнэн хэрэгтээ түрүүчийн сонгуулийн үед хийгдсэн асуудал. АН, МАН хоёр бие биетэйгээ үзэлцэж ард түмэнд нэг сая төгрөг өгнө гэсэн чинь үгүй сая 500 мянга гээд наймаалцаж байгаа юм уу хаашаа юм. Үүний хор уршиг. Нөгөө амалсан мөнгөө өгөхийн тулд “Чалко”-гоос мөнгө зээлчихсэн. Оронд нь нүүрс өгнө гээд ярьсан. Өнөөх мөнгийг нь ард түмэн идэж уугаад дуусгасан. Одоо байхгүй. Тэгэхээр яах уу. Хүнээс мөнгийг нь зээлсэн хүмүүс төлөхгүй бол болохгүй. Тавантолгой өрийг нь дарах гэж ашигтай, ашиггүй гэж хэлүүлээд хэдэн уурхайчин махаа идэж байна. Яг үнэндээ хоёр уурхай ажиллуулж байгаа боловч нэг нь үнэгүй нүүрс урсгаж байна гэсэн үг. Энэ нь нэг аж ахуйн нэгжийг алж байгаа хэрэг. Төрийн өмчтэй байна гэдгийн нэг муу тал. Жишээлбэл, энэ. Хувийн компани “МАК”-аас эд яасан юм. Яаж ч чадаагүй. “Энержи”-гээс яасан юм. Яагаа ч үгүй. Тавантолгой шиг “Чалко”-д өр тавиагүй. Төрийн өмч гэдэг нэрээр хэнийх ч биш болгочихоод улстөрч нар үүн дээр нь тоглодог болсныг төрийн өмч гэж ярих юм.
-Тийм болохоор төр өмч авах дуртай байгаа юм биш үү?
-Харин тийм. Стратегийн орд гэдэг нэр гаргаж ирээд булааж авч байна.
-Өрөө хэзээ төлж дуусах бол?
-Мэдэхгүй. Тавантолгойнхон мэдэж байгаа байх. Энэ онд дуусах юм болов уу. Өгч л байгаа гэсэн.
-Уул уурхайн салбарыг төрийн хараанаас салгах боломж бий болов уу?
-Төрийн өмч гэдгийг болих хэрэгтэй. Заавал төр эзэмшиж хэрүүл хийх хэрэггүй. Бодит жишээ Оюутолгой байна. 34 хувийн хэрүүл хийгээд л. Хэзээ ч үр ашиг нь ирэх тодорхойгүй хувь эзэмшсэн. Тогтвортой байдлын гэрээ гэдэг юмаар нөөц ашигласны төлбөрийг таван хувиар хийж баталгаажуулсан. Хэдэн жил билээ. 15-20 билүү 15-30 жил гэл үү. Ямар хэрэг байна. Эндээс авдаг юм байхгүй болно.Таван хувийн татвар аваад өөр юмгүй. 34 хувь эзэмшинэ. Үүнийг 51 болгоно гээд. Гадныхан өөрсдөө олон тэрбум ам.доллар гаргачихаад яагаад бидэнд зүгээр өгөх юм. Бид хувь эзэмшвэл 34 хувьд ногдох хөрөнгө хийх ёстой. Гэтэл манай засагт тийм мөнгө байхгүй.
-Зүй нь бид яах ёстой байсан юм. Хувь эзэмшиж байгаа учраас хөрөнгө оруулалт хийх ёстой хэрэг үү?
-Мөнгө гаргах ёстой. Ингэж байж явна. Ингэхгүйгээр 34 хувь эзэмшинэ гэдэг үндсэндээ хүний өмчөөс булааж авч байна гэсэн үг. Булаалгахгүй л гэж үзнэ шүү дээ, тэд. Манайхан зээлээр хөрөнгө оруулалт хийнэ гээд байгаа. Ингэж балайрч байхаар бүтээгдэхүүн хуваах гэрээ хийх ёстой байсан. Эсвэл нөөц ашигласны төлбөрийг том тавьж татвар авах ёстой байсан. Яагаад болохгүй гэж. Маш амар. Тэнд очиж хэрүүл хийх шаардлагагүй. Оюутолгойн асуудал яригдаж байх үед мэргэжилтнүүд энэ тухай хэлж байсан ч огт авч хэлэлцээгүй.
-Уул уурхайн салбар мөнгө болж харагддаг болохоор мэргэжилтнүүдийн үг үг биш хэн нэгний ашиг сонирхол чухал байсан байж мэдэх юм?
-Ерөөсөө л энэ. Хаана мөнгө байна тэнд төр оролцдог будлиан сүүлийн 20 жилийн хугацаанд газар авсан. Төрийн тогтолцоог өөрчилмөөр байгаа юм. Яриа маань халиад байна уу.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гээд яриад байна. Өөрчлөлт оруулах шаардлага яах аргагүй байгаа. Тогтолцоо нь болохгүй байна. Харин өнөөдөр үү, маргааш уу гэдэг асуудал дээр гацчихлаа. Өнөөгийн Засгийн газар, УИХ-д би л хувьдаа итгэхгүй. Сайхан зөв юм хийнэ гэдэгт огт итгэхгүй байна. Худлаа эх оронч царайлж улстөржсөн хүмүүс Үндсэн хуулийг зөв замд оруулж чадахгүй.
-Үгүй дээ. Та саналаа хэлж байна шүү дээ?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гээд яриад байна. Өөрчлөлт оруулах шаардлага яах аргагүй байгаа. Тогтолцоо нь болохгүй байна. Харин өнөөдөр үү, маргааш уу гэдэг асуудал дээр гацчихлаа. Өнөөгийн Засгийн газар, УИХ-д би л хувьдаа итгэхгүй. Сайхан зөв юм хийнэ гэдэгт огт итгэхгүй байна. Худлаа эх оронч царайлж улстөржсөн хүмүүс Үндсэн хуулийг зөв замд оруулж чадахгүй. УИХ дотор хэдэн ч бүлэглэл байгаа юм. Хоорондоо үзэлцээд л байх юм. Ийм хүмүүс Үндсэн хуулийг сайн сайхан болгоно гэдэгт итгэхгүй байна. Ер нь энэ хуулийг өөрчлөх ёстой юу гэвэл өөрчлөх нь зөв. 20 гаруй жилийн өмнө батлагдсан хууль. Цаг хугацаа, дэлхийн хөгжлийн хандлага, эдийн засгийн нөхцөл байдал өөр болсон. Тэр үед төсөөлж байсан юм өнөөдөр өөр байна. Тийм учраас тодорхой хэмжээний өөрчлөлт хийх нь зөв. Гэхдээ хэн хийх вэ гэдэг чухал. Энэ 76-гаар лав хийлгэж болохгүй.
-Тэгэхээр өөрчлөлтийг хэн хийх ёстой гэж. Ард түмний санал асуулгаар уу, аль эсвэл…?
-Соёлтой орнуудад парламентын гишүүдтэй тэнцэхүйц хэмжээний ард түмний төлөөллийг гаргаж ирж байж хэлэлцэж шийддэг юм билээ. Мундаг шударга ёс. Гэтэл манайд 76 дээр нь 23 Засаг дарга нэмнэ гэнэ. Засаг дарга гэх нь утгагүй. Тэд ард түмний төлөөлөл биш. Засагт байгаа нөхдийн төлөөлөл шүү дээ. Бүүр хачин юм болгох нь. Парламентад хөндлөнгийн юм оруулсан гэж ярих нь л дээ. Ард түмнийг тэнэг гэж бодоод байгаа юм уу хаашаа юм тоглож байгаа хэрэг үү.
Ярилцсанд баярлалаа
А.Лхагважав
16 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.