Амьтдыг хувилан, амилуулах оролдлого амжилт олсон уу

2019-04-3 Амьтан

Эртний амьтдыг хувилан, амилуулах оролдлого шинжлэх ухааны салбарынхны төсөөлөлд өнөөг хүртэл багтсаар байна. Харин эрдэмтэд туршилтын заанд үслэг арслан зааны ДНК-г амжилттайгаар суулгаснаар энэ төсөөллөө бодит байдал болгоход нэг алхмаар ойртож байгаа юм. Арслан зааныг хувилах судалгааны ажил 1990-ээд оны сүүлчээр эхэлсэн хэдий ч мэргэжилтнүүд өнөөг хүртэл зоримог төлөвлөгөө хэрэгжүүлж чадаагүй байжээ.
Харвардын генетикч Жорж Сүм болон түүний мэргэжил нэгт эрдэмтэд арслан зааны жижиг чих, арьсан доорх зузаан өөхөн давхарга , урт үс, бор өнгө бүхий генийг ген хувилах арга буюу КРИСПР-г ашиглан, зааны арьсан дахь эсийн ДНК-д суурилуулсан байна.
Зааныхан овгийн төрөл болох арслан заан (Mammuthus) одоогоос 300000-200000 жилийн өмнөөс Европ, Ази, Хойд Америкийн эх газарт өргөн тархан нутаглаж байсан ба уг амьтны аймгийн хамгийн сүүлчийнх нь ойролцоогоор 3600 орчим жилийн өмнө устаж үгүй болжээ.
Арслан заан нь 4-5 м өндөртэй, 8-9 тонн жинтэй байсан бөгөөд зарим томоохон биетэй эрэгчин арслан заан 12-13 тонн хүрч байсан байх гэсэн таамаглал ч байдаг.
Энэхүү судалгааг хийж байгаа эрдэмтэд үслэг арслан зааныг амьд эд эс ашиглан амилуулах оролдлого хийж байгаа хэдий ч харамсалтай нь асар их туршлага судалгаа хийх шаардлагатай байгаагийн үндсэн дээр хүн төрөлхтөн бид энэ эртний амьтны шинэхэн хувилбарыг ойрын хэдэн жилийн хугацаанд харах хараахан болоогүй байна.

Гэхдээ зааны эсэнд арслан зааны ДНК-г суурилуулснаар эхний алхмаа амжилттайгаар биелүүлсэн бөгөөд үүний дараа эрлийзжсэн эсийг зөв төрхөнд нь оруулах тал дээр нарийн судалгаа явуулна хэмээн Жорж Сүм “Times”сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурджээ. Үслэг арслан зааныг хувилахын тулд заанд суурилуулсан ДНК-н дагуу өнгө болон ширхэг нь адилхан үс ургуулах гэх мэт наад захын олон ажил ар араасаа хийгдэх ажээ.
Туршилт цаашдаа амжилттай болвол судалгааны багийнхан хиймэл хэвлийд гибрид/эрлийз/ эсийг суурилуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд шинжээчид болон амьтны эрхийг хамгаалах байгууллагаас амьд зааны хэвлийд туршилт хийх нь зохимжгүй гэж үзэн, хориглосон байна.
Хэрвээ заан болон арслан зааныг эрлийзжүүлэх туршилт амжилттай болвол, эрдэмтэд дараа нь тэдэнд учруулах хүний хор хөнөөлийг бага байлгах зорилгоор хүйтэнд тэсвэртэй зааны тумбагыг шинээр бий болгох тал дээр судалгаа явуулах гэнэ.
Мөн эрлийзжсэн тугал гаргаж авснаар эртний арслан зааны төрлийг бий болгох гол зорилгоо биелүүлэх боломжтой болж байна.
Дашрамд дурдахад аварга том арслан заан нь дахин амилуулах туршилтанд орж буй устаж үгүй болсон амьтны цор ганц төрөл биш юм.
Эрдэмтэд 2000 он гэхэд устаж үгүй болсон Пренейн янгирын хөлдөөсөн дээжийг 2003 онд ямаанд суурилуулан, туршилт хийсэн бөгөөд хэдийгээр амжилттай болсон хэдий ч шинээр төрсөн янгир 7 минут л амьдарсан юм.
Хэдэн жилийн өмнө, хэсэг бүлэг судлаачдын баг бүрэлдэхүүн Австралийн Мельбурн хотын музей дахь 100 жилийн настай Тасманий бар/Тасманий чөтгөр/ны дээжээс ДНХ-г авч, хулганад үр хөврөл болгон оруулж, генүүд нь үйл ажиллагаатай хэвээр байгааг нотолжээ.
Харин Жорж Сүмийн судалгааны гол ажил нь 20-р зуунд Хойд Америкийн тэнгэрийг нилэнхүйд нь дүүргэж байсан хэдий ч гэнэтхэн устаж үгүй болсон нүүдлийн тагтааг эргэн авчрах тал дээр төвлөрч байгаа бөгөөд одоогийн байдлаар 1 тэрбум орчим ДНК-г цуглуулж, тэдгээрийг энгийн тагтаанд суурилуулах оролдого хийж байна.
Хэдийгээр эдгээр туршилтууд амжилттай болох байлаа ч тэднийг эсэргүүцэгчид цөөнгүй байна.

“Устаж үгүй болсон нэг амьтны төрлийг сэргээх лабороторид бусад энгийн амьтдыг судалгаандаа ашигладаг. Ингэснээр байгал орчныг хамгаалах гэсэн жинхэнэ ухагдахуун хөсөр хаягдаж байна” хэмээн “DUKE” их сургуулийн экологич Стуарт Пимм Live science-д өгсөн ярилцлагандаа дурджээ.
Түүний талыг баримтлагч эрдэмтэд цөөнгүй байгаа бөгөөд Мэдисон Их Сургуулийн экологич Станли “Бид эдгээр аргуудыг ховордсон амьтдыг хамгаалах, цаашид урт удаан оршин тогтноох тал дээр ашиглах хэрэгтэй” хэмээн Live Science-д мөн ярисан байна.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.