Алмазаас илүү хатуу, бас тунгалаг өнгөтэй нүүрстөрөгчийн шинэ төрлийг ( Q нүүрстөрөгч гэж нэрлэсэн) эрдэмтэд бий болгожээ. Гялалзсан, гоёмсог үнэт эдлэлд дуртай хүмүүс энэхүү шинэ бүтээлээр хуруугаа чимж болох нь.
Хойд Каролина мужийн их сургуулийн эрдэмтдийн бага бүрэлдэхүүний үзэж байгаагаар нүүрстөрөгчийн энэ шинэ төрөл нь цахилгаантай, оптик болон соронзон шинж чанартай тун ч өвөрмөц нэгдэлтэй аж. Уг материал нь метал эсвэл хагас дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж болох бөгөөд тасалгааны температурт соронзон болох юм байна. Эрдэмтэд баян тансаг эрхмүүдийн эд хөрөнгө, тансаг амьдралын бэлэг тэмдэг болсон алмазын бүтцийг өнөөг хүртэл сайтар тайлж чадаагүй билээ. Гэхдээ ихэнх эрдэмтэд өнөөгийн олборлож байгаа алмазыг 1-3 тэрбум жилийн өмнө дэлхийн гадаргад ойролцоогоор 100 километрийн гүнд бий болсон хэмээх таамаглалд санал нийлдэг. Газрын гүн дэх халуун орчинд нүүрстөрөгчийн давхар ислийн молекулууд ойролцоогоор1.6 см квадрат тутамд 725000 фунтын даралтад задарч, 1200 градуст халсны улмаас хүчилтөрөгчийн молекулыг гаргаж, тэгш хэм бүхий нүүрстөрөгчийн атомыг бий болгосон гэсэн судалгаа байдаг. Эрдэмтэд байгаль эхийн алмаз үүсгэсэн энэхүү аргыг дуурайн, синтетик алмазыг лабораторид үйлдвэрлэхээр олон жилийн турш оролдон ажилласан. Тэд ихэвчлэн дэлхийн даралт, дулааныг сэргээхээр оролдож балыг өчүүхэн жижиг хэсэг болгон буталж, алмаз хийдэг ч балыг өөр металтай хольсон учраас энэ аргаар хийсэн алмаз нь жинхэнэ алмазыг бодвол харьцуулашгүй хэврэг байдаг.
Мөн химийн уурын хуримтлал хэмээх алмаз үйлдвэрлэх өөр нэгэн арга байдаг бөгөөд нүүрстөрөгчийн хийг субстратаар үлээж, үүнээс үүдэх химийн урвалыг ашиглан алмаз бүтээдэг. Эдгээр хиймэл алмазын гадаргуу нь жинхэнэ алмазыг бодвол өө сэвгүй байдаг.
Энэхүү Q нүүрстөрөгчийг бүтээсэн судалгаанаы багийнхан аморф нүүрстөрөгч гэж нэрлэдэг нүүрстөрөгчийн атомыг лазерын жижигхэн пульсээр халаасан байна. Маш жижиг гэрлийн цацраг хатуу нүүрстөрөгчийг шингэн болгон хайлуулжээ. Үүний дараа тэд материалыг шингэнд хийж хөргөх аргыг ашиглажээ ( Англи хэлэнд quenching гэдэг бөгөөд энэ аргыг ашиглан гаргаж авсан учир Q-нүүрстөрөгч хэмээн нэрлэсэн байна).Т Термодинамикийн онолоор бол нүүрстөрөгчийн атом бага температурт хэрхэн өөрчлөгддөгтэй адил хувирна гэж үздэг. Харин хөргөх үе шат шингэн нүүрстөрөгчийг секундэд 1 тербум градусын хэмд хөргөжээ. Ингэснээр нүүрстөрөгчийн атом асар хурдан царцаж, бий болжээ.
Энэхүү нүүрстөрөгчийн каратыг бий болгоход ойролцоогоор 15 минутын хугацаа шаардлагатай учир томоохон хэмжээтэй хүзүүний зүүлт, бөгжийг хормын дотор хийх боломжтой болох аж. Үүнийг цор ганц гоёл чимэглэлд хэрэглээд зогсохгүй соронзон орчинг мэдрэх биологийн суулгац хийхэд төгс материал болно. Нүүрстөрөгчийн атомын нягтаршилт нь электронийг шахах учир багахан хэмжээний хүчдэлийн тусламжтайгаар электрон үүсгэж, ингэснээр гялалзсан өнгө гарах юм. Энэхүү шинэ төрлийн нүүрстөрөгчийн тусламжтайгаар бага тог ашигладаг дэлгэцийг бий болгох боломжтой болж байна.
Мөн түүний гайхалтай хатуулаг чанар нь далайн гүнд өрөмдлөг хийхэд төгс материал болж чадна хэмээн эрдэмтэд үзжээ.
С.Гэрэлсүх
11 цагийн өмнө
13 цагийн өмнө
13 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
87366
30404
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.