Хүүхдүүдэд амны хөндийг эрүүлжүүлэх үзлэг, сургалт хийв

2017-09-22 Мэдээ, мэдээлэл

“Эрүүл мэнд, боловсролын хяналтад- Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, АШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн багш, эмч нартай хамтран өчигдөр /2017.09.21/ “Сургуулийн өмнөх насны хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэх нь” урьдчилан сэргийлэх үзлэг, сургалтыг Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэгийн дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг оролцуулан зохион байгуулав.

АШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн багш, эмч нар 9 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 86 хүүхдийн шүдэнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, дунд, ахлах ангийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл ахуйн талаар сургалт хийлээ.

Эх сурвалж: МХЕГ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.