Алтай Таван богдод саатсан иргэдийг Улаанбаатарт авчирчээ

2017-09-14 Мэдээ, мэдээлэл
ЗурагИзрайл улсын таван иргэн, Монгол Улсын нэг иргэн Алтай Таван богд ууланд аялж явахдаа цасанд боогдон төөрсөн байж болзошгүй мэдээлэл холбогдох газарт өчигдөр ирсэн байна.

Дуудлагын дагуу цаг алдалгүй Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 8, цагдаагийн газрын нэг, нийт 9 алба хаагч, нэг автомашин, техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн аж.

Ийнхүү эрлийн баг шуурхай ажиллаж авиралт хийхээр явсан иргэдийг олсон байна. Тэднийг олоход гадаадын иргэд нь цасанд боогдоогүй. Нэг иргэний биеийн байдал муудаж, таталт өгсөн тул авиралтаа зогсоогоод байсан байжээ.

Аврах багийнхан Израйль улсын таван иргэнийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми 171 загварын нисдэг тэргээр үүрээр нийслэлд авчирсан байна. Тиймээс эрэн хайх ажиллагааг зогсоосон болохыг эх сурвалж мэдээллээ.

С.Гэрэлсүх

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.