Нийслэлийн 200 гаруй ЕБС-д Замын цагдаагийн газраас хийсэн судалгаагаа 60 гаруй сургууль эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, эдгээр сургуулийн ойр орчимд хүүхэд зам тээврийн осолд хамгийн их өртдөг нь тогтоогдсон аж. Иймээс замын цагдаагийн албанаас эхний ээлжид хамгийн их эрсдэлтэй эдгээр сургуульд тэмдэг тэмдэглэгээ, гарц, гэрлэн дохио байрлуулжээ. Сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгон тохижуулахад 850 сая төгрөг зарцуулжээ.