Цагдаагийн байгууллагын тамирчид 33 медаль хүртжээ

2017-08-21 Амрах агшин

Зураг

Дэлхийн Цагдаагийн их наадам-Олимпт амжилттай оролцсон тамирчин, алба хаагчид өчигдөр эх орондоо ганзага  дүүрэн эргэн иржээ.
АНУ-ын Лос-Анжелос хотноо энэ сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн цагдаагийн спортын наадамд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатараар ахлуулсан 25 офицер, ахлагчийн бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Цагдаагийн байгууллагын баг тамирчид спортын найман төрөлд өрсөлдсөн юм. Тамирчид 14 алт, 12 мөнгө, 7 хүрэл нийт 33 медаль хүртэж, монгол цагдаагийн сүр хүч, бэлтгэл, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрийг дэлхийн түвшинд харуулсан.

А.Уянга

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.