ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хуралд оролцож буй Сингапурын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Kevin Shum-тэй уулзалт хийлээ.
Ирэх жил ашиглалт орох Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахад дэлхийд туршлагатай Сингапурын Чанги нисэх буудлаас туршлага судлах, тус нисэх буудлын зөвлөх үйлчилгээг авах, Сингапурын нисэхийн академид мэргэжилтэн бэлтгэх, сургах цар хүрээг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн илэрхийллээ.
Сингапурын тал эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжиж, хамтарч ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлээд нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр амжилттай ажиллаж буй Монгол улстай туршлага судалж, хамтарч ажиллахаар боллоо.
Эх сурвалж: ИНЕГ
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.