АН-ын Хэрэг эрхлэх газрын 30 хүн өнөөдөр ажлаас халагдах тушаал гардан авчээ. Учир нь саяхан Их хурлаа хийсэн тус намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг орлон тавьсан. Гэвч шинэхэн даргын анхны тушаал ийнхүү эсрэг фракцынханд харшилж эхэллээ. Зүй нь эрхэм даргын шинэ ажилтнууд нь мэдээж “Шонхор” фракцын томилгооны хүмүүс болохыг эх сурвалж мэдээлж байна.
Тэгэхээр Ц.Тувааны хувьд өмнө нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байсан. Мөн Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргаар сонгогдож байсан удаатай. Одоо ч тэрбээр олныг гайхшруулсаар явна. Үнэн хэрэгтээ тэрбээр С.Эрдэнэтэй биш Г.Баярсайхантай “нэр холбогддог” байсан. Тиймдээ ч Г.Баярсайханы сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж, “Шонхор” фракциас бялуу хүртэж байгаа тухай мэдээлэл гардаг байсан. Гэвч цаг цагаараа байдаггүй гэж. Эр хүнийхээ 13 мэхний нэгээр ийнхүү улс төрийн карьераа өсгөж л явна.
С.Гэрэлсүх
8 цагийн өмнө
9 цагийн өмнө
11 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
87385
30523
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.