Нойрмог жолоо барьснаас болоод жилд 100.000 осол гардаг
Томас Эдисон гэгч нэрт сэтгэгч 1800-гаад оны сүүлээр гэрлийн ламп зохиож дэлхий ертөнцийг түүний гэрлээр гийгүүлсэн. Гэхдээ түүний энэ нээлт нь орчин үеийн нойрны доголдлын хамгийн гол шалтгаан болно гэж яаж мэдэх вэ.
1900 онд АНУ-ын насанд хүрэгсэд өдөрт дунджаар есөн цаг унтдаг байсан. 2000 онд долоон цаг болж багассан байв. Тэр хооронд бид бага унтдаг болохуйцаар хувьсаагүй боловч, бид одоо бага унтаж байна. Өнгөрсөн зуунуудад хүн бидний унтах, сэрэх үеүд нь дэлхийн бөмбөрцөгийн эргэлттэй нягт уялдаатай байсан. Харанхуй болохоор унтаж, нар гарахаар сэрдэг байж. Хиймэл гэрэл дэлгэрсэнээс болж сэрүүн байх үе нь илүү уртассан. Мөн кафейн гэх мэт өдөөгчдийг ашиглан бүр удаан сэрүүн байж чаддаг болсон билээ.
Хүн төрөлхтөн бага унтаад байгаа болохоор нойрны доголдлоос болж үхэх 5 замыг та бүхэнд толилуулъя.
- Машины осолд орж болно. Нойрмог жолоо барьж байснаас болоод жилд 100,000 осол гардаг гэсэн судалгаа бий. Үүнээс болж 1,500 хүн үхэж, тэрнээс олон хүн хэвийн амьдрах чадвараа алддаг.
- Ажил дээрээ алуулж болно. Ажил дээр чинь чамайг нэг л үзүүлэлтээр үнэлдэг. Бага унтаад байвал бүтээмж чинь муудаж, урамшууллаа авч чадахгүй буюу ажлаасаа халагдаж ч мэднэ. Бүр дор юм ярья гэвэл хэрвээ чи ажил дээрээ хүнд техниктэй ажилладаг бол өөрийгөө болон бусдыг гэмтээх, бүр алах магадлалтай.
- Ууртай, нурмайсан, аминдаа аюултай болж мэднэ. Сайхан унтах нь сайхан амарсан юм шиг мэдрэмж авахад хэрэгтэй. Сайн унтаж чадахгүй бол чиний сэтгэл чинь амрахгүй, тэрнээсээ болоод харилцаанд чинь асуудал үүсч мэднэ. Бүр ноцтой нөхцөл байдлыг дурьдвал, урт удаан хугацаанд нурмайсан сэтгэл чинь амиа хорлох тухай бодоход хүргэж мэднэ.
- Таргалж мэднэ. Таргалалт бол америкчуудын хувьд шүд, толгойны өвчин юм. Таргалалтаас үүдсэн зүрхний шигдээсээс болж насанд хүрэхээсээ өмнө нас барах тохиолдол ихэсч байна. Буруу хооллох зуршил үүнд нөлөөлж байгаа ч, нойр бол мөн нэг хүчин зүйл мөн. Лептин гэдэг даавар нь хоолны дуршилд хамгийн их нөлөөлдөг. Их ялгарвал хоолны дуршил буурдаг аж. Гэтэл нойр дутуу байх нь лептиний ялгарах хэмжээг багасгадаг. Ингэснээр хооллох дуршил ихэсч, жин нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс сайн унтах нь жин хасах нэг гарц юм.
- Цусан дахь сахарын хэмжээ чинь ихэснэ. Энэ асуудал АНУ-ын иргэдэд номер нэг шалтгаан болж байгаа бөгөөд зүрхний шигдээс, элэгний өрөвсөл гэх өөр бусад аминд халтай асуудлуудын үндэс болж байдаг. Ер нь бол насыг чинь богиносгоно. Нойргүйдэл нь бодисын солилцоонд өөрчлөлт оруулдаг гэсэн судалгаа байдаг бөгөөд тэгснээр цусан дахь сахарын хэмжээ ихэсдэг байна. Эцэст нь хэлэхэд, сайхан амраарай. Нойр нь бидний энх амьдралд хэрэгтэй. Хөгшрөх тусам сайхан унтахад улам хэцүү болдог. Нас нэмэх тухай гүн нойронд автах тохиолдол цөөрнө. Үүн дээр зүрх судас, амьсгалын хууч өвчнүүд нэмэгдэхээр юу болдог тухай, мөн хэрхэн сайхан унтаж байх тухай “Нам унтах 365” арга номноос уншиж болно.